З.Баасанням: АТГ-ын албан хаагчдын цалинг нэмсэн гэдэг нь ташаа мэдээлэл

0

 

 

Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  "Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

 

Уг асуудлыг иргэд АТГ-ын ажилчдын цалинг нэмэх гэж байна хэмээн шүүмжилж байгаа юм. Тиймээс энэ асуудлаар АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямаас тодруулахад "Авлигатай тэмцэх газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөлт орж байгаа зүйл байхгүй. 2014 онд прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-т шилжүүлсэнтэй холбоотойгоор 27 албан хаагчаар орон тоо нэмэгдсэн. Нэмэгдсэн орон тоог УИХ-ын тогтоолоор баталгаажуулж амжилгүй явсаар өнөөдрийг хүрсэн. 145 хүний орон тоо дээр прокурорын Мөрдөн байцаах албанаас ирсэн 27 албан хаагч нэмэгдэж 172 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг л тогтоолоор баталгаажуулж байгаа юм. Түүнээс биш алба, хэлтэст өөрчлөлт орж байгаа зүйл байхгүй.

Үүнтэй холбоотойгоор цалингийн асуудал яригдаж байгаа. Цалин нэмэгдэж байгаа зүйл байхгүй. Ер нь бол АТГ-ын албан хаагчдын цалинг нэмэх шаардлага байгаа. АТГ-ын албан хаагчид шүүгчдээс 50 хувиар бага, прокуроруудаас 1.5 дахин бага цалин авдаг. Гэвч ОУВС-тай манай улсын хийсэн тохиролцооны дагуу төрийн албан хаагчийн цалин тэтгэмжийг нэмэхгүй байхаар болсон. Тийм учраас бид цалин нэмэгдүүлэх асуудлыг тавихгүй байгаа.

2014 онд төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмсэн. Тэр нэмэгдэл тухайн үедээ цалингийн сандаа ороод баталгаажаад явж байсан. Гэхдээ УИХ-ын тогтоолоор АТГ-ын цалин, орон тоо, төсвийг баталдаг хуультай. Энэ дагуу УИХ-ын тогтоолоор баталгаажуулахаар энэ асуудлыг тавиад явж байна. 2014 оны 11 дүгээр сард Засгийн газрын тогтоолоор нэмэгдсэн цалингийн асуудлыг УИХ-д оруулахаар асуудал тавьсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад шийдэгдэж чадаагүй юм. 2014 оны төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг тогтоолоор баталгаажуулах асуудал яригдаж байгаа" гэлээ. 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex