Цалинг 25 хувиар бууруулна
Монголын үйлдвэрчний эвлэлээс гурван талт хэлэлцээрийн үр дүнг нэхэж, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Тэгвэл тэр шаардлагатай холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцсэн байна.
Энэ үеэр Сангийн яам 11 дүгээр сард цалин тавихад хүндрэлтэй байдал үүсээд байгаа. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн албан хаагчдын цалинг 25 хувиар бууруулах шаардлага тулгасан тухай мэдээлжээ.
Төрлийн албан хаагчдын тоо сүүлийн гурван жилийн хугацаанд улам нэмэгдсэн. Тодруулбал, дарга нарын тоо 10 гаруй хувиар, төрийн албан хаагчдын тоо 20 гаруй мянгаар нэмэгдэж, төсөвт дарамт үүсгэсэн байна
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын төсөв нэг их наяд төгрөгийн алдагдалтай байгаа юм. Улсаас зарласан тендер, томоохон ажлуудыг санхүүжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.