NEXT STOP НААДМЫН ШИЛДЭГ ЭРХМҮҮД ТОДОРЛОО

0

Монголын Залуучуудын Холбоо, Залуу Удирдагч сан хамтран 25 дахь жилдээNEXT STOPёслол хүндэтгэлийн наадмыг амжилттай зохион байгууллаа.Энэ жилийнNEXT STOPёслол хүндэтгэлийн наадам "Шилжилтийн 25 жилийн Нийгэм, улс төрийн топ залуу”, "Шилжилтийн 25 жилийн эдийн засаг, бизнесийн топ залуу”, 2017 оны "Бүтээгч улс төрч залуу”, "Бүтээгч бизнесмэн залуу”-г тодруулж байгаагаараа онцлогтой юм.


 

Шилжилтийн 25 жилийн шилдгүүдийг тодруулж байгаа нь өнгөрсөн жилүүд алдаа оноотойгоо өндөрлөж, бүтээн байгуулалтын он тоолж эхэлснийг зарлан тунхаглаж байгаа гэдгийг зохион байгуулагчид оролцогчид батлан хэлж байлаа. Энэ жилийн наадамд 1000 гаруй хүн нэр дэвшсэн бөгөөд таван үе шаттайгаар шалгаруулалтыг явуулсан. Эцсийн шийдвэрийг12-р сарын 30-ны өдөрNEXT STOPнаадамд хүрэлцэн ирсэн зочид гаргасан юм. 500 зочдын нууц санал хураалтаар шилдэг 4 эрхмийг тодруулсан байна.


Шилжилтийн 25 жилийн Нийгэм, улс төрийн Топ залуугаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж , Шилжилтийн 25 жилийн Эдийн засаг, бизнесийн Топ залуугаар М-СИ-ЭС Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал шалгарч "Алтан Гэрэгэ”-н эзэд болсон юм

Харин 2017 оны "Бүтээгч улс төрч залуу”-аар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, 2017 оны "Бүтээгч бизнесмэн залуу”-гаар Монгол телевизийн захирал, Тэрэлж зочид буудлын захирал, Монголын Хэвлэл мэдээллийн удирдах зөвлөлийн дарга Ч.Номин тодорч, "Алтан Гэрэгэ”-ийн эзэн боллоо.



Энэ жилийн ёслол хүндэтгэлийн наадам 12-р сарын 30-ны өдөр Шангри Ла зочид буудлын ёслол хүндэтгэлийн Их танхимд болсон юм. Наадамд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч Р.Батнасан, Монгол Улсын 20-р зууны манлай тамирчин, чөлөөт бөх барилдааны дэлхийн хошой аварга, Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар З.Ойдов,МонголУлсын хөдөлмөрийн баатар,Монгол улс, Зөвлөлт холбоот улсын (хуучин нэрээр) спортын гавъяат тамирчин, хорьдугаар зууны манлай бөхХ.Баянмөнх,Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, Монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Г.Хайдав, 10000 малчид, Чингисийн одонт эрхмүүд, МХЗЭ-ийн ахмадууд,1997 оныNEXT STOPнаадмын бизнесийн салбарын оны залуу Д.Дорлигжав, 2012 оныNEXT STOPнаадмын бизнесийн салбарын оны залуу Б.Бямбасайхан, Монгол банкны Ерөнхийлөгч асан, 1992 оны бизнесийн салбарын оны залуу Н.Золжаргал, 2013 оныNEXT STOPнаадмын Нийгэм, улс төрийн салбарын оны залуу Ц.Оюундарь, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд зэрэг нэр хүндтэй, эрхэмүүд хүрэлцэн ирсэн байлаа.







 

 

 
 
 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex