Зуух тараах уу, үгүй юу гэдгийг шийдэх эрх “Утааны эсрэг ээж, аавууд”-ад бий

0

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бүлгийн хурлынхаа дараа "Утаагүй зуух тараана” гэж хэлснээсээ болж олны анхаарлын төвд орж, оны онцлох хүн болчих шахлаа. Энэ жил утааны асуудлыг шийдэхийн тулд 16.9 тэрбум төгрөгийг түүний багцад суулгасан ч 8.3 тэрбумыг нь цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлтөд татаас болгон Эрчим хүчний яаманд өгөхөөр болсон. Харин үлдсэн 8.6 тэрбум төгрөгийг яах вэ гэдэг асуудал олны анхаарлын төвд байна.

Энэхүү мөнгийг хэрхэхийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон шийднэ гэдгийг холбогдох албаныхан нь хэлж байгаа юм. Уг хорооны даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажилладаг бөгөөд дэд даргаар нь БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гишүүдээр нь бүх дэд сайд, Нийслэлийн Засаг дарга, түүний асуудал эрхэлсэн орлогч дарга, МХЕГ-ын дарга, ОБЕГ-ын дарга, холбогдох агентагууд багтдаг юм байна. Мөн тэднээс гадна уг асуудлыг хариуцдаг иргэний нийгмийн байгууллагууд ч энэ хорооны гишүүн гэнэ. Бидний хамгийн сайн мэдэх "Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-аас эхлээд Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Монголын ногоон бүс сан ТББ, Миний гэр ТББ зэргийн тэргүүнүүд багтдаг аж.

 

 

 

Эдгээр байгууллагууд дотроос утааны эсрэг хамгийн ихээр дуу хоолойгоо хүргэж байгаа нь нэрнээсээ эхлээд ойлгомжтой "Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ынхан. Тэд өөрсдийн сошиал орчин дахь группээр дамжуулан Ерөнхий сайдад мессеж бичих аян өрнүүлсний эцэст 4 тэрбум төгрөгөөр агаар шүүгч авхуулах ажлыг шахаж хийлгэж чадсан  хүчирхэг хүмүүс. Асуудал ингээд дуусахгүй, тэд 4 тэрбум төгрөгөөр агаар шүүгч авах ажлыг хариуцаж ажиллах нийслэлийн удирдлагуудад хяналт тавих ажлын хэсэгт орох тушаалыг БОАЖ-ын сайдаар гаргуулж чадсан гавьяатнууд. Энэ жил утааны эсрэг хэрэглэх шийдвэр гаргуулсан 8.6 тэрбум төгрөгийг хэрхэхийг шийдэх эрх нь ч тэдэнд бий. Учир нь тэд өнөөх алдарт Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо гэгчийнх нь гишүүн гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байж магадгүй л юм. Тиймээс тэд хороонд нь төрийн төлөөлж байгаа Ерөнхий сайдаас эхлээд БОАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга, ОБЕГ-ын дарга, МХЕГ-ын дарга, дэд сайдууд, агентлагын дарга нар зэрэгтээ хяналт тавих эрхтэй гэсэн үг. 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex