Д.Загджавын цаад дүр
Ийнхүү уул уурхайн салбар руу улайран зүтгэсэн нь цаанаа өчүүхэн эрх ашгаа болсон байсан нь сүүлийн үед ил болоод байна. Ажилдаа ч бараг ирдэггүй байсан Д.Загджав сар гаруйн өмнөөс гэнэтхэн нойрноос сэрж "Рио тинтог” Монголоос хөөж гаргах нь зөв хэмээн сүржигнэж эхэлсэн нь ердөө л дүүгийнхээ компанийг Оюутолгойн шатахуун тээвэрлэх сүлжээнд оруулах гэж жил гаран зүтгээд барахгүй болохоороо ийнхүү дөвчигнөж эхэлсэн гэдгийг Баабар нийтлэлч твийтэрт жиргэсэн байдаг.