Зэрэг нэмэхийн өмнө...

5
Зэрэг нэмэхийн өмнө...
1965 онд "Зэрэг нэмэхийн өмнө” хэмээх кино анх дэлгэцнээ гарсан байдаг. Киноны гол баатар Дүвчинмижидбалбагомбо зайран хоёр зарц болох Долдой, Боролдой нарын хамт нийслэл хүрээ орж, Богд хаанд өргөл өргөн зэрэг дэв нэмүүлж, шан харамж хүртэхээр явдаг. Ийнхүү нийслэл хүрээг зорих замд нь Боролдой, Долдой хэмээх хоёр зарц нь элдэв заль мэх, уран цэцэн арга хэрэглэн үргэлж түүнийг даван дийлж байдаг. Үүгээр ч зогсохгүй яг нийслэл хүрээ орохын өмнө нь отго жинсийг нь нохойд зүүж явуулаад "Нохой түрүүлээд зэрэг нэмчихлээ” гэцгээдэг билээ. 

Тэгвэл дээрх кинотой төс бүхий нэгэн үйл явдал сүүлийн үед Монголын улс төрд өрнөөд байна. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Шадар сайд болно, болохгүй гэх хэл амтай томилгооны асуудлыг зэрэг нэмэхийн өмнөтэй зүйрлэж болохоор байна. Оны өмнө л түүнийг Шадар сайд болох нь хэмээн яригдаж байсан ч Ч.Сайханбилэгийг огцруулах бичиг өргөн баригдсанаар хойшлоод байв. Гэсэн хэдий ч Ч.Сайханбилэг огцролгүй суудалдаа үлдсэнээр экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Шадар сайд болоход нэг алхам ойртсон билээ. Н.Энхбаяр ч өөрөө Шадар сайд болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. 

Тэрбээр  телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ тухайд, "Ажил хүний голдог болохоос хүн ажлыг голдоггүй манай намд олдож байгаа хамгийн том албан тушаал Шадар сайд. Тийм учраас Шадар сайд болно” гэх утгатай зүйлийг ярьсан билээ. Ингэснээр Н.Энхбаяр Шадар сайд болох эсэх нь энэ долоо хоногт тодорхой болох байв. Гэтэл гай газар дороос гэгчээр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба мөн л телевизийн нэвтрүүлэгт оролцож, багагүй сенсаци дэгдээгээд амжсан. Тодруулбал, тэрбээр 50 мянган долларыг Н.Энхбаярт өгсөн хэмээн захидал бичсэн. Түүнчлэн өөрийн биеэр Н.Энхбаярт албан өрөөнд нь намын санхүүжилт болгож, хоёулхнаа байхдаа өгсөн хэмээн "Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр ярьсан. Мөн тэрбээр Н.Энхбаярыг намын санхүүжилтийг бүрдүүлж, хандив цуглуулах ажлыг шахан, Эрүүл мэндийн сайд болон намын генсекийн албан тушаалаа өгөхийг ч шаардаж байсан тухай ярьсан юм. 

Харин Н.Энхбаяр "Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Г.Шийлэгдамбын захидалд дурдагдсан өөрт нь өгсөн гэх 50 мянган ам.долларыг аваагүй хэмээсэн юм. Түүнчлэн Г.Шийлэгдамба "АТГ-т намайг байхад Шадар сайд Ц.Оюунбаатар ирж уулзсан. Цаад санаа нь надад ажлаа сайн дураараа өгөх асуудлыг тавьсан. Улмаар надаар албан тушаалаа өгөх бичигт гарын үсэг зуруулсан” гэсэн бол Ц.Оюунбаатар "Би ямар ч бланкан дээр гарын үсэг зуруулаагүй. Тийм цаг хугацаа боломж ч гараагүй. АТГ-т байцаалтад ирсэн үед нь би хамгийн сүүлд ажил төрлийн асуудлаар л санал солилцсон. Энэ асуудлаар Ерөнхий сайдад санал тавьж байсан. Миний оролцоо дууссан. Тэр гарын үсэг зурсан, өргөдлийн талаарх асуудал дараагийнх. Намын улс төрийн санхүүжилтийн талаар хэлэхэд би санхүү, хөмрөг хариуцсан хүн биш. Би хэзээ, хаана ч энэ асуудалд оролцдоггүй. Энэ талын мэдээлэл алга” гэх тайлбарыг өгөөд байна. 

Ийнхүү нэг намын журмын нөхөд бие биеэ үгүйсгэсэн зүйл яриад байгаа юм. Тэгвэл АТГ-аас Г.Шийлэгдамбын захидалд дурдагдсан хүмүүсийг шалгахаар болсон тухай зарим эх сурвалж мэдээлсэн. Хэрэв АТГ-аас дээрх хүмүүсийг шалгавал Н.Энхбаяр ч шалгагдах нь ойлгомжтой. Энэ тохиолдолд түүний хувьд Шадар сайдын суудал олдохгүй болох юм. Ингэснээр ёстой л зэрэг нэмэхийн өмнө гэдэг шиг Шадар сайд болохын өмнө бүх зүйл замхарна. Үндсэндээ киноны Боролдой, Долдой хоёр нь Ц.Оюунбаатар, Г.Шийлэгдамба болчихоод байна. Уг нь кинон дээрээ Боролдой, Долдой хоёр санал нэгдэж ноёноо чаддаг бол энэ тохиолдолд Г.Шийлэгдамба, Ц.Оюунбаатар хоёр хонь, чоно болчихоод байгаа гэхэд болно. Тэгэхээр энэ хоёр намын даргынхаа төлөө эвсэхгүй л болов уу. Ямартай ч Н.Энхбаяр зэрэг нэмж, Шадар сайд болж чадах эсэх нь тун удахгүй тодорхой болох биз ээ. 



Г.НАРАН 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

5 сэтгэгдэл
:

http://www.aslamyatbok.com/upper/mango-robe-blanche-maxi-%c3%a0-bretelles-r%c3%a
9duction-80-micoletmango robe blanche maxi 脿 bretelles r茅duction 80 micolet
calfnero genuine leather toiletry bag shaving kit bag and grooming kit for travel gift for http://www.mlkbx.com/york/calfnero-genuine-leather-toiletry-bag-shaving-kit-bag-
and-grooming-kit-for-travel-gift-for

:

http://www.tidarnews.com/snow/homme-adidas-originals-bleu-pantalon-de-surv%c3%aa
tementhomme adidas originals bleu pantalon de surv锚tement
boy backpacksafrican american little boy football playeretsy http://www.mlkbx.com/photos/boy-backpacksafrican-american-little-boy-football-pl
ayeretsy

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex