Ч.Сайханбилэг: “Доожоогүй” Ерөнхий сайд гэж хэлүүлэхийг хүсээгүй

2

АН-ын "хуучин” лидер Ч.Сайханбилэг өчигдөр телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож баахан бухимдав. Өөрөөр хэлбэл Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тухайн цаг үеийнхээ талаар зургаан сарын дараа анх удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй ярив. Тэрбээр Ерөнхий сайд байх хугацаандаа болсон Эрдэнэтийн асуудал, Оюутолгой, Тавантолгой болон намын доторх уур амьсгал, эв нэгдлийнхээ талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

"Эрдэнэтийн 49 хувийн асуудал дээр "Доожоогүй” Ерөнхий сайд гэж хэлүүлэхийг хүсээгүй”

Ч.Сайханбилэг сүүлийн үед олны анхаарлын төвд ороод буй Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал дээр хамгийн түрүүнд өөрийн байр сууриа илэрхийлэв. Сонгууль болохын өмнөх өдөр болсон уг мэдэгдэл болон дээрх шийдвэрээ цагаа олсон, алдаж болохгүй цаг хугацаа дор хийгдсэн чухал шийдвэр байсан гэв. Түүний хэлж буйгаар Эрдэнэтийн асуудал бүр зургаан сарын эхээр яригдаж эхэлсэн бөгөөд гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр тус асуудлыг шийдсэн байх ёстой байсан тул яаравчлан шийдвэрлэсэн гэдгийг хэллээ. Түүний хийсэн мэдэгдэл сонгуулийн дүнд эерэгээр бус сөрөг нөлөөлөл үзүүлсэн хэмээн үзэж буй иргэдийн бодолтой Ч.Сайханбилэг санал нийлсэнгүй. Эрдэнэтийг 100 хувь эх орондоо авч ирэхийн тулд миний оронд хэн ч байсан үүнийг хийх л байсан гэсэн юм.

Харин мэдэгдэл хийх болсон шалтгаанаа тэрбээр Орост зарим хэвлэлүүдээр дээрх асуудлыг ярьж, бичиж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор зарим улс төрийн хүчнүүд Эрдэнэтийн асуудлаар худал ташаа мэдээлэл өгч байсан учраас өнгөрсөн оны зургаадугаар сарын 28-ны үдээс хойш гэнэт мэдээлэл хийсэн гэв. Мөн Эрдэнэтийн 49 хувийн асуудал дээр Засгийн газар хууль зөрчсөн зүйлгүй гэдэг байр сууриа ч илэрхийллээ. Угтаа бол Засгийн газар дээрх асуудлыг шийдэх учиргүй бөгөөд УИХ-аар заавал хэлэлцүүлэх ёстой байсан. Гэвч гурван улсын төрийн тэргүүний уулзалтын өмнө амжуулахын тулд Эрдэнэтийн асуудлыг яаравчилж шийдсэн нь өөрөө асуудалтай юм.

Дубайд зурсан Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг ашигтай гэв

Оюутолгойн гэрээний асуудал бол түүний ярьсан нэгэн сонирхолтой сэдэв байлаа. Тэрбээр сонгууль болохоос яг нэг жилийн өмнө Дубайд очиж гэрээнд гарын  үсэг зурсан байдаг.  Оюутолгойн далд  уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөөг монголчуудад ашиггүй байдлаар "зурагласан” гэж түүнийг одоо болтол буруутгаж байгаа. Гэвч өчигдөр Ч.Сайханбилэг Оюунтолгойн гэрээнд гарын үсэг зурж далд уурхайг хөдөлгөсөн нь өөрөө давуу талыг бий болгож байгаа гэв. Өнгөрсөн хугацаанд дээрх гэрээ үр ашгаа өгсөөр ирсэн бөгөөд энэ оны эхээр гэхэд 50 орчим сая ам.доллар Монгол руу орж ирэхээр байгаа аж. Гэвч тус гэрээг тухайн үеийн улстөрчид "Төлөвлөгөө нэрээр гэрээ  байгуулсан нь ноцтой асуудал.  Энэ гэрээгээр  Монгол Улс 2048 он хүртэл Оюутолгойгоос татвар авахгүй, бидний төлөх өр нэмэгдэнэ. Оюутолгойн далд  уурхайн бүтээн байгуулалтын  санхүүжилтын төлөвлөгөөний 4.4-т  зааснаар 2010-2014 оын санхүүгийн тайланг Сангийн яам  тав хоногийн дотор баталгаажуулахыг тулгасан байна. Үүний цаана Монгол Улс 6 тэрбум ам.долларын хохирол хүлээнэ.  Ер нь гэрээгээ биелүүлэхгүй байгаа талын санхүүгийн тайланг хүлээн  зөвшөөрөх нь Засгийн газрын том алдаа.  Энэ төлөвлөгөө гэгч гэрээ  батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос  авах Монголын талын ногдол ашиг 2048 он хүртэл  0 болно. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Монголын ашигт малтмалын орд  тавигдах  нөхцөл байдал  үүсээд байна” гэж байлаа.

АН дотооддоо эвдрэлцэлтэй байсан нь сонгуульд нөлөөлсөн

Ардчилсан намаа тэрбээр эвдрэлцлийн байдалтай байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөв. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах асуудлыг МАН-тай нийлж байгаад АН-ын хоёр фракц хийсэн гэдгийг ч хүлээн зөвшөөрөв. Өнгөрсөн жилүүдэд засгийн газрыг огцруулахаар нэлээн оролдлого болсон гэнэ. Сөрөг хүчин нь Н.Алтанхуягийн тэргүүлж байсан Засгийн газрыг огцруулахын тулд хоёр жил гаруй хөөцөлдөж байж адаг сүүлд нь АН-ын хоёр фракц "ордны хуйвалдаанд” оролцож намаа шавартай хутгажээ.

Мөн огцрохоос өөр аргагүй болсон Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэхийн тулд Ч.Сайханбилэгийг 28 дахь Ерөнхий сайдад зүтгүүлж байжээ.

Ийнхүү Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг төрийн өндөр албан тушаалаа хүлээлгэн өгсөнөөс зургаан сарын дараа одоо болтол бидний дунд маргаан, мэтгэлцээн дагуулаад буй асуудлуудаар ийнхүү тайлбар өглөө.

Б.Анир

ZALUU.COM


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
:

ХУЦДАГ МУУ ГӨЛӨГ ВЭ.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex