МЗХ ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

0

 

МЗХ ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

XVII жарны "Тийн унжлагат" хэмээх шороон НОХОЙ жилийн сар шинийн баярыг тохиолдуулан МХЗЭ-ийн Төв Хороо болон МЗХ-нд ажиллаж байсан үе, үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус үйл ажиллагаанд энэ жил 80 гаруй ахмад хүрэлцэн ирсэн бөгөөд тэд залуу халуун насаа дурсаж, тэдний хойчийг залгамжилж яваа залуучууддаа үнэтэй сургаалиа хайрлалаа.


Тэдний дундаас хамгийн ахмад нь 1947 онд 20 настайдаа МХЗЭ-ийн Төв Хороо, түүний хэвлэл "Залуучуудын үнэн”, "Пионерийн үнэн” сонин сэтгүүлийн газар бичээч, тусгай тасгийн эрхлэгч, нийтлэлч, архивч зэрэг ажлыг 40-өөд жил хийсэн Эвлэлийн тэргүүний ажилтан Д.Дулмаа гуай байлаа.


Үйл ажиллагааг нээж МЗХ-ны дэргэдэх Ахмадын хорооны дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Даш үг хэлэхдээ: МХЗЭ, 100 жилийн ой МЗХ-ны 30 жилийн ой болоход 3 жил 6 сар 26 хоног үлдэж байна.100 жилийн ой бол зөвхөн эвлэлийн ой биш Монгол улсын түүхэнд 100 жил залуучууд бид ямар үүрэгтэй явж ирэв, ахмад үе залуучуудтайгаа хэрхэн ажиллаж, амьдарч бүтээж ирсэн билээ гэдгээ бодох үе. 
20-р зууны их бүтээн байгуулалтаа үндэслүүлэх үүрэгтэй энэ цаг үед бид залуучууддаа үнэт зүйлээ өвлүүлэн үлдээх нь зүйтэй.


ЗАЛУУЧУУДЫН ТҮҮХ БҮДГЭРЧ ҮЛДЭХ ЁСГҮЙ, аливаа цаг үеийн зүрхний цохилт бол өнгөрсөн онд үлддэг юм хэмээн үнэт сургаалиа хайрлалаа.

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, Дэлхийн Залуучуудын Ассамблейн дэд Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат: Бид МХЗЭ-ийн залгамж, энэ цаг үеийн залуучуудын байгууллагын ууган гэдэг энэ агуулгаараа гурван цагийн хэлхээсийг барьж явахыг үргэлж хичээн өнгөрснөөсөө суралцаж ирээдүйгээ бүтээн байгуулж, өнөөдөр бид нар амьдран оршихуйн олон баяр баясгаланг мэдэрч эвлэлдэн нэгдэж ажиллаж байна. Бид жил бүр эвлэлийнхээ ахмадуудыг хүлээн авч хүндлэл өргөдөг, энэхүү үйл ажиллагаанд сэтгэл зүрхээ гарган залуучуудынхаа байгууллагыг зорин үргэлж цагаа барин ирдэг та бүхнээсээ бид үлгэр дууриалал авч, бид ч гэсэн та бүгдийнхээ насан дээр ийм байх юмсан, энд ирээд хэлэх үгтэй байх юмсан гэж ажил хөдөлмөртөө үргэлж бодож сэдэж, хичээж ажилладаг юм шүү хэмээн хэллээ.


Манай ахмадууд бол эх орныхоо бү­рэн эрхт байдал, тусгаар тогт­нол, бүтээн бай­гуулалтын төлөө за­луу, халуун нас, эрдэм мэдлэг, хүч чад­лаа зо­риулж ажилласан бидний өмөг түшиг болсон хүмүүс. Ах­мад наст­нууд хэдийгээр ний­гэмд аль хэдийнээ хувь нэмрээ оруул­сан бо­ловч өнөөдөр хүр­тэл гэр бүлийн дунд маш чу­хал үүрэг гүйцэтгэсэн хэ­вээр бай­на. Тэднийхээ алдар гавьяа, үүх түүхийг марталгүй ирээдүй хойчдоо сануулж, ахмад буурлуудаа хүндэтгэн дээдлэх нь залуус бидний үүрэг юм. Тиймээс үе үеийн ахмадуудаа жил бүр хүндэтгэн хүлээн авдаг юм.


Ахмадууд ч "Биднийг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэгт үргэлж баярлаж бас энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг” гэдгээ энэ үеэр илэрхийлж байлаа. Ийнхүү Залуучуудын байгууллагын үе үеийн ахмад зүтгэлтнүүд төрөлх гэртээ цугларлаа.

Дашрамд дурдахад залуучуудынхаа үйл хэргийг үргэлж дэмжин хамтран ажиллаж, ивээн тэтгэдэг үндэсний үйлдвэрлэгч Bambuush BambuushBambuush Co. Ltd Сүү Хувьцаат Компани | SUU JSC нартаа баярлалаа




 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex