Өчигдөр болсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хэл ам хэрүүл маргаан ихтэй болсон сурагтай. Ардчилсан намын бүлгээс Хурлын дарга С.Амарсайханыг огцруулах бичиг өргөн барьсан бол Хотын дарга Су.Батболд дүүргийн Засаг дарга нараа "Жаалсан” аж. "Нийслэлийн ажил урагштай явахгүй байна. Үүнээс болж иргэдийн дунд бидний нэр хүнд унаж байна” хэмээн шүүмжилсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнг Су дарга "Чи муу миний ажлыг дүгнэдэг хэн бэ” хэмээн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй барилцаж авчээ. Энэхүү үйл явдал Нийслэлийн олон төлөөлөгчийн нүдэн дээр болсон нь цаад утгаараа Хотын даргын ажлыг шүүмжлэх юм бол яадгийг харуулж буй далд санаа ч байж болох юм. Амбан захирагчийн ийнхүү шүүмжлэлээ хүлээж аваагүй "атаман” зан гаргасан үйлдлийг Нийслэлийн төлөөлөгч нар дургүйцэн түүнийг огцруулах тухай яриа гаргасан гэнэ. Түүнийг УИХ-ын гишүүн байх үед ч зодоон цохионы хэрэг тойрч байгаагүй. Тэр ч бүү хэл Хууль зүйн сайд байх үедээ өрөөндөө буу гаргаж байсныг тухайн үеийн хэвлэлээр шуугиад л намжиж билээ. Ийнхүү цөстэй цустай залуус олонтой МАН–ын нохойн жилийн "зодоон"-ыг Су.Батболд эхлүүлэв.
Ц.Дарь
Эх сурвалж: tur.mn
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.