Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгэд өр зээлгүй шүүгч цөөхөн гэжээ
Гишүүний ийнхүү хэлсэнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийнхээ хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болгосон байна. www.judcouncil.mn http://judcouncil.mn/hashom2016.html
Шүүх засаглалыг шударга, хараат бус байлгахын тулд хэдэн жилийн өмнө шүүгч нарын цалинг нэмж 3,5-4 сая төгрөгний цалинтай болгосон билээ.
Хөрөнгө орлогын мэдүүлгэд ихэнх шүүгч нар өр зээлнээс өрийн хооронд байдаг. Өр зээлгүй шүүгч гарын арван хуруунд багтахаар цөөхөн байна. Тэд цалингийн зээлнээс эхлээд орон сууц, гар утас, банк бус санхүүгийн байгууллагад өр тавьдаг байна. Шүүгчид хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бурхан тахил, алт монетон эдлэл, хөөрөг, мөнгөн аяга тэргүүтэй эд зүйлсээ мэдүүлжээ.
Өдгөө хөрөнгө оролгын мэдүүлгээрээ ч.Хосбаяр нэгдүгээрт орсон бөгөөд түүний араас Д.Цолмон, б.Цогт нарын ерөнхий шүүгч их хэмжээний хөрөнгө орлогоороо удаах байруудад оржээ. Түүнчлэн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг ямар нэгэн өр зээл тавиагүй гэдгээрээ сондгойрч байв. Түүний жилийн орлого 79133.3 төгрөг бол 182 хоньтой, 64 адуутай, 36 үхэртэй юм байна. Мөн мөнгөн эмээл, мана, хаш хөөрөгтэй юм байна. үүний дараа олны анхаарлыг татахаар эд хөрөнгөтэй шүүгч гэвэл Д.Ганзориг шүүгч юм. Монголын шүүхийн байгууллагад олон жил ажиллаж байгаа тэрбээр 48316.03 сая төгрөгийн жилийн орлоготой бол Лexus 470, ланд 80, приус, дээр үеийн Газ 66 машинтай юм байна. Мөн калибр, вепрь, ТТ, чех карбин гээд бууны бүрэн цуглуулгатайгаа мэдүүлжээ. Харин Х.эрдэнэсувд шүүгч шүрэн толгойтой хаш, манан, гартаам гэсэн гурван ч үнэтэй хөөрөгтэй аж. Шүүгчдийн ерөнхий зөвлөлийн мэдүүлгэд ийм хариу гаржээ.
А. Дүүрэнжаргал
FACT.MN
Сэтгэгдэл байхгүй байна.