Дуучин Ука ирээдүйн нөхрийнхөө тухай юу гэж мөрөөдөж байв?

0

Дуучин Ука ирээдүйн нөхрийнхөө тухай юу гэж мөрөөдөж байв?

 

 

Хамтлагийнхнаасаа хамгийн адтай нь хэмээгддэг дуучин Ука өөрийн гэсэн өнгө аяс, байр суурийг хэдийнээ бий болгож чадсан нэгэн. Тиймдээ ч Дэлхийн хэмжээний шоуны цорын ганц эмэгтэй шүүгчээр сонгогдсон тэрээр гэр бүл зохиож хоёр хүүхдийн ээж болоод амжсан. Тэрээр одоогоос дөрвөн жилийн өмнө өөрийн ирээдүйн нөхрийг хэрхэн төсөөлж, мөрөөдөж байсан бол? Саяхан нөхрийн хамтаар нэвтрүүлэгт оролцоод авсан тэрээр "Гэр бүлийн хувьд гэвэл би үнэхээр сайн, сайхан амьдрахыг хүн болгон хүснэ ш д тийм ээ. Миний хувьд гэвэл яг л намайг хайж байгаа тэр хүн, яг л миний хайж байгаа тэр хүнтэйгээ учрахыг хүсэж мөрөөдөж явдаг. Тийм ийм гэсэн юм байхгүй, яг л бие биенийгээ олсон арга билэг шиг. Хэн нэгэнд би бэлтгэгдэж байгаа шиг надад бас хэн нэгэн бэлтгэгдээд явж байгаа. Тэгээд яг л тэр хүнээ олчих юмсан гээд л явж байна. Би хоёроос дөрвөн хүүхэдтэй болох юмсан гэж боддог. Гэхдээ яг хүүхэдтэй болъё гэж боддоггүй. Амьдралын тэр заяаны хань минь ирээд хүүхдээ хийх хүртэл, тэр үед би хэчнээн хүүхэдтэй болъё гээд мөрөөдөх л байх л даа, тэр цаг үедээ. Одоогоор бол би бэлэн биш байна. Хийж, төлөвлөж байгаа хүсэж байгаа зүйлс байна. Тиймээс төлөвлөгөө одоогоор алга байна" хэмээж байжээ. Тэрээр өөрийн мөрөөдөж байсан арга билэгээ тун удалгүй олж гэр бүл зохион аз жаргалдаа умбан сууна. 

 

Image may contain: 3 people, closeup

 

Image may contain: 2 people, including Busguichuudiin Heregtseet Baraa

 

Image may contain: 1 person, smiling, closeup

 

Image may contain: 1 person, closeup

 

Image may contain: 1 person

 


 


 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


 

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.