Ука: Миний өрсөлдөгч бол С.Ононбат шүүгч
Авьяас, чанар, чадвар гурваар шалгуур хийсэн "Voice” шоуг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна. Шоуны шүүгчээр Монголын урлагийн салбарын нэр хүндтэй эрхмүүд ажиллаж байгаа билээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд байгаа цор ганц эмэгтэй уран бүтээлч болох дуучин Ука буюу Д.Уламбаяртай ярилцсанаа хүргэе.


