Олон улсын шахалтаар С.Зоригийн хэргийг шалгаж эцэст нь Ц.Элбэгдоржийг дуудах бололтой

3

Олон улсын шахалтаар С.Зоригийн хэргийг шалгаж эцэст нь Ц.Элбэгдоржийг дуудах бололтой 

Олон улсын парламентын холбоо (ОУПХ) тэргүүтэй байгууллагууд С.Зоригийн хэрэгт анхаарлаа дахин хандуулаад эхэллээ. Гэхдээ энэ удаад байдал өөр гэдгийг онцлох хэрэгтэй. Учир нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр 3 хүн ял эдэлж буй. Түүнээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын асуудалд гаднынхан илүүтэй анхаарал хандуулж байна.

Одоогоор Монгол Улсын Их Хуралд асуудлыг танилцуулах хэлбэрээр зөвлөмж хүргүүлээд байгаа ч цаашдаа эсэргүүцэх, бүр бойкотлох, хар жагсаалтанд ч оруулах магадлал бий.

Хэрэвзээ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэлмэгдүүлж, хүний эрх зөрчин, хүнд хэлбэрийн дарамт шахалт үзүүлэн хилсээр хэрэг хүлээлгэсэн бол 30-иад жил Ардчилсан орон гэгдэн явж буй Монгол Улсын гадаад нэр хүндэд маш сэвтэй үйлдэл болно.

Өчигдөрхөн С.Зоригийн хэргийн цорын ганц амьд гэрч Б.Булганыг Тагнуулын ерөнхий газраас дуудаж, олон нийтэд мэдээлэл өгөхгүй байх гарын үсэг зуруулав.

Энэ нь С.Зоригийн хэрэгтэй холбоотой нууцыг гадагш задруулахгүй байх арга хэлбэр юм. Б.Булганыг 20-иод жил хамгаалж ирсэн улстөрчдийн нөлөөллөөс гарган, бүтэн жил гаруйн хугацаанд хорьсны эцэст олон жил дуншсан энэ хэрэг нэг талдаа гарч шийдэгдсэн.

Хэрэг үнэн зөв шийдэгдсэн эсэхээс үл харгалзан Б.Булган хоригдох хугацаандаа хэргийн талаар ганц ч зүйл орхигдуулахгүй бүгдийг хэлсэн дүр зураг харагдаж байна.

Харин шийдэх явцад үнэхээр С.Зоригийн хөнөөсөн хүмүүс нь ял шийтгэлээ авсан эсэхэд эргэлзээ үүссэн. Нөгөө талаас хэргийг шийдсэн хүмүүс бүгд Ц.Элбэгдоржтой ямар нэгэн байдлаар холбогдож байгаа нь олон нийтийн дунд хардлага төрүүлээд буй.

С.Зоригийн хэргийн материалыг олон жил нуун дарагдуулж, эд мөрийн баримтыг устгаж ирсэн ч 1000 гэрчтэй эн тэнцэхүйц чухал гэрч Б.Булган байгаа нь энэ хэрэг хэзээ ч эзэн холбогдогч нь тодрохгүй өнгөрөхгүйн баталгаа билээ.

Олон нийтийн зүгээс С.Зоригийн хөнөөсөн хүмүүс тодорсон юм бол тэдэнд захиалга өгсөн хүн яагаад илрэхгүйг байгааг асууж байгаа. Үүнтэй холбоотойгоор Монголын хууль хяналтын байгууллага захиалагчийг нэрлэхгүй байгаа нь ард түмнээ доромжилсон үйлдэл болж байна.

Хамгийн гол нь, 18, 19 жил илрээгүй С.Зоригийн хэрэг гэв гэнэт ганцхан жилийн дотор буюу Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн албан тушаалаас буухаас өмнө яаран сандран шийдэгдсэн байдаг юм.

Тэртээ тэргүй 20 жил хүлээсэн энэ хэргийг дахиад 2-3 жил сайтар шалгах боломж байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь, дээрээс ирсэн үүргийн дагуу гэлтэй маш хурдан шийдэж, өдгөө захиалагч гэх хүн тодрохгүй, тэр ч бүү хэл захиалагч нь амьд сэрүүн, улстөрийн өндөр албан тушаал хашиж байгаа гэх дэл сул яриа явсаар байна.

ОУПХ-ын шаардлага хүсэлтээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо С.Зоригийн хэргийг шалгах Ажлын хэсэг байгуулсан. Үүнтэй зэрэгцээд УИХ-аас С.Зоригийн хэргийг шалгах Ажлын хэсэг байгуулахыг Х.Нямбаатар гишүүн УИХ-ын дарга М.Энхболдод тавьсан. Одоо М.Энхболд Ажлын хэсэг байгуулах эсэхийг харах л үлдэж байна.

Ерөнхийдөө М.Энхболд УИХ-аас Ажлын хэсэг томилохоос үл хамаарч С.Зоригийн хэрэг цааш явах нь тодорхой байна. Энэ нь цаг хугацааны асуудал болсон ба М.Энхболд Ажлын хэсэг томилохгүй байлаа ч энэ нь зүгээр л хугацаа алдсан үйлдэл болно.

Тэгэхээр яваа яваандаа С.Зоригийн хэргийн асуудал хүндэрч, эцэст нь Ц.Элбэгдоржийг Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувь гэх мэтээс өөр асуудлаар буюу С.Зоригийн хэргээр хилийн чанадаас дуудах болтой.

Магадгүй С.Зоригийн хэргээр Ц.Элбэгдоржийг байцааж ч болох юм. Харин тэр цагт С.Зоригийн хэргийн захиалагч тодорч болох…


Эх сурвалж: http://news.caak.mn/view/8272429/


 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

3 сэтгэгдэл
:

http://www.xmusiclisten.com/volume/pull-fin-pour-femme-avec-pattes-%c3%a0-nouer-
dans-le-bas-jaunepull fin pour femme avec pattes 脿 nouer dans le bas jaune
nike mini just do it backpack 鉁?colour sky blue 2 x depop http://www.pacificsemi-box.com/owner/nike-mini-just-do-it-backpack-%e2%9c%93-col
our-sky-blue-2-x-depop

:

http://www.wilsonandrose.com/advice/site-marque-chaussures-de-tennis-adidas-stan
-smith-og-primeknit-blanc-homme-278site marque chaussures de tennis adidas stan smith og primeknit blanc homme 278
tee shirts hommes archives http://www.halwadaagnews.com/upper/tee-shirts-hommes-archives

:

zob zob odool ezengiini barih nee.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex