С.Зоригийн аллага ба захиалгат хошин зохиол

0

 

 

18 жил Монголчуудын хүлээлт болоод байсан аллагын хэргийн шүүх хурал өнөөдөр шийдвэрээ гаргаж, гурван иргэн 24-25 жилийн хорих ял авлаа. Гараа хүлүүлээд ариун цэврийн өрөөндөө сууж байсан амьд гэрчтэй мөртлөө олон жил ард түмний тархийг эргүүлсэн энэ хэргийн зохиол 18 жилийн дараа дуусч цэгээ тавьж байгаа юм байна. Гэхдээ цэг бүрэн тавихыг ард түмэн эсэргүүцэж байна. Учир нь энэ зохиолыг хэн ч итгэмээргүй хошин байдлаар бичсэн байгаа юм. Монгол улсын сайд болох гэж байсан улс төрийн томоохон лидерийг амийг хөнөөсөн алуурчид нь өдгөө 34-36 настай хоёр залуу, нэг бүсгүй.

1998 онд хөдөөнөөс 16-26 настай хүүхдүүд 40 мянгатад С.Зоригийн гэрийг олж ирээд, шунахайн сэдэлтээр, бусдын захиалгаар амь насыг нь хороосон гэж байгаа юм. Тэд шунахайн сэдэлтэй байсан бол Нарантуул хавьцаа халаас тэмтрэх байсан биз. 16-18 насны амьдралд дөнгөж хөлөө тавьж байгаа хөдөөний хүүхдүүд хэн нэгний захиалгаар улс төрийн зүтгэлтнийг алах зориг, шаардлага байх уу. Захиалагч нь ийм хүүхдүүдэд итгэж аллагын захиалга өгсөн гэвэл кино сайн үздэг бага насны хүүхэд ч итгэхгүй. Энэ бол гол дүрээ буруу сонгосон хэт фантазный хошин зохиол. Нэгэнт энэ хэргийг захиалгат улс төрийн аллага гэж хүлээн зөвшөөрч байгаа юм чинь захиалагчийг нь зарла л даа. Тэгээд ч хэргийн цорын ганц амьд гэрч Б.Булган гэрчээр оролцосонгүй, Бас С.Зоригийн ах , дүү нар шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг шаардсан. Гэвч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй, Бас хорих ангид шүүх хурал хийхийг Шүүхийн Ерөнхий зөвлөл сануулсаар байтал тэнд хийсэн гээд энэ хэргийн зохиолд авцалдаагүй, найруулгагүй олон үзэгдэл бий.

"Монголын шүүх захиалгаар хэрэг шийддэг болсон бол эмгэнэл шүү " гэж хашир хуульч Ц.Нямдорж зүгээр ч нэг хэлээгүй байх шүү. Бас энэ хэрэг ном журмын дагуу явж байгаа гэсэн захиалгат ярилцлагуудгарч иргэдийн тархийг угаахыг оролдож эхэллээ. Бидшүүхэд эргэлзэж байна .

Н.Мөрөн


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex