Шатахуун импортлогч компаниуд торгуулиа төлөхөөс зайлсхийж байна

0

Шатахуун импортлогч компаниуд торгуулиа төлөхөөс зайлсхийж байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээл хийлээ. ШӨХТГ-аас 2017 оны сүүлчээс энэ оны эхэн хүртэл шатахуун импортлогч долоон компанийн 73 станцад хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр хэрэглэгчдэд тодорхой тайлбаргүйгээр шатахуун борлуулахгүй, хомсдол үүсгэж байсан зөрчил илрүүлсэн байна. Үүнтэй холбогдуулж долоон компанид 5-20 сая төгрөг хүртэлх торгууль ногдуулжээ.

Одоогоор "Магнай Трейд”, "Петро Стар” компани таван сая төгрөгийн торгуулиа төлсөн бол "Содмонгол”, "Шунхлай”, "Тэс Петролиум”, "Жэй Эм Ойл”, "Тэспетролиум”, "Ойн Бирж” компаниуд ШӨХТГ-ын торгуулийг эсэргүүцэн шүүхэд ханджээ.

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ц.Лхагвасүрэн "Хэрэглэгчдээс "М-Ойл” компанийн шатгуун түгээх станцууд шатахуунаа дутуу шахаж байна” гэсэн мэдээллийн дагуу манай байгууллага тус компанийн шатахуун түгээх 10 станцад шалгалт хийсэн. Шалгалтаар нэг шатахуун түгээх станцын түгээгүүрийн Стандартчилал, хэмжил зүйн газраас баталгаажуулалтад хамруулсан лацны бүрэн бүтэн байдал алдагдсаныг нь тогтоосон тул тухайн зөрчлийг арилгуулахаар холбогдох арга хэмжээг авч ажилласан” гэв. ШӨХТГ-ын Хэрэглэгчийн гомдол мэдээлэл хүлээн авдаг 1800-1284 утсанд энэ сарын 10-нд Баянзүрх дүүргийн XXVII хорооны иргэн Д, Чингэлтэй дүүргийн XIX хорооны иргэн Ц нараас "Эрчим хүчний зохицуулах хорооноос Шөнийн тарифыг тэглэсэн гэх боловч төлбөрийн нэхэмжлэл ирж байна” гэсэн гомдол ирүүлжээ.

Иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгахад хэрэглэгчдээс тогтоолын хугацааг мөрдөхгүйгээр 2017 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны өнгөрсөн сарын 01-ний өдрийн хэрэглээнд хөнгөлөлт тооцож, хөнгөлөлтийн хугацааг нэг сараар урагшлуулсан байна. Дээрх асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороо "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д энэ сарын 13-ны өдөр "Шөнийн хөнгөлөлтийг тогтоолд заасан хугацаанд мөрдөж ажиллах” тогтоолыг хэрэгжүүлж, гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг 2018 оны энэ сарын 15-ны өдөр хүртэлх хугацаа / сарын эхний 15 хоног/-нд залруулан тооцож, хэрэглэгчдийн гомдлыг барагдуулах талаар албан бичиг хүргүүлжээ.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex