"Магнай трейд"-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүллээ

0

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас шатахууны зохиомол хомсдол үүсгэж, зарим шатахууны үнээ хууль бусаар нэмсэн нефть импортлогч компаниудад хэрхэн хариуцлага тооцох талаар мэдээлэл хийлээ.

  2017 оноос хойш хоёр удаа шатахууны үнэ нэмж, зөрчил гаргасан "Магнай трейд” компанийн шатахуун импортлох эрхийг түдгэлзүүлж өгөх саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамд өнөөдөр   хүргүүлсэн байна.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва

 -"Улс орон даяар шатахууны хомсдол үүсч, зарим шатахуун түгээх станц /ШТС/-ууд үнэ нэмсэн байна. ШӨХТГ-аас 2017 оны дөрөвдүгээр сард шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсон, хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн ажиллах талаар зөвлөмж өгсөн.

Зөвлөмж гаргасаар байтал нефть импортлогчид өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа үнэ нэмлээ. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон хамтарсан зөвлөл өдөр бүр хуралдаж, хангамж, үнийн нэмэгдэлтэй холбоотой асуудлыг судалж байгаа.

Албан ёсны шийдвэр гараагүй байхад хомсдол үүсгэж, үнэ тарифтай холбоотой өөрчлөлт оруулах боломжгүй гэж ШӨХТГ үзэж байна. Өнгөрсөн жил "Петростар”, "Магнай трейд”, "Шунхлай” компаниуд зарим шатахууны үнийг литр тутамд 100 төгрөгөөр нэмсэн. 

2017 он нэгдүгээр сарын 9-ний өдөр "Петростар”, "Магнай трейд”, "Шунхлай” компани бас хомсдол үүсгэж, үнэ тарифаа нэмсэн. Иймд удаа дараалан хууль зөрчсөн "Магнай трейд” компанийн эрхийг цуцлах саналаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүллээ.

 "Тэспетролиум”, "Магнай трейд”, "Шунхлай” зэрэг нэр бүхий компаниуд хэдийгээр өргөн хэрэглээний A-92 бензин болон дизель түлшний үнийг нэмээгүй ч А-95, А-98, нано түлшний үнийг литр тутамд 250-300 төгрөгөөр нэмсэн.

Үүнийг холбогдох байгууллагууд хууль бус гэж үзэж байгаа. ШӨХТГ-ын байцаагчид шатахууны үнэ нэмж, үйл ажиллагаагаа түр зогсоосон колонк бүрээр явж, шалгалт хийж байгаа.

Энэ шалгалт үргэлжилж байгаа ч өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд яг хэдэн колонк А-92 бензин борлуулахгүй байгаа талаар ШӨХТГ тодорхой тайлбар өгсөнгүй. Мөн хэдэн компани, аль салбартаа нэмэгдсэн үнээр үйлчилгээ байгаа талаарх нарийн мэдээлэл өгсөнгүй.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва үүнийг 'Нефть импортлогч компаниуд шатахууныхаа нөөцийг ШӨХТГ-ын байцаагч нарт үзүүлэхгүй, агуулах руугаа нэвтрүүлэхгүй байгаатай холбоотой' гэж тайлбарласан.

Завхан, Увс, Сүхбаатар, Дорнод зэрэг баруун, зүүн бүсийн бусад 16 аймагт мөн адил А-92 бензиний хомсдол үүсч, дизель түлшний үнэ нэмэгдсэн тухай   ШӨХТГ-аас мэдэгдлээ. 

. Сануулахад, Өрсөлдөөний тухай хуулийн 13.4 дэх заалт, Газрын тосны хуулийн 7.2 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг тус тус зөрчсөн нефть импортлогчдод зөрчлийн хэрэг үүсгэж, цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн.

Хэрэв эдгээр хуулийг зөрчсөн нь шүүхээр тогтоогдвол тухайн нефть импортлогч компанийн өмнөх жилийн нийт борлуулалтын орлогын 4-6 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгөн дүнгээр торгох юм байна.

Г.Гэрэл


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex