БҮЛЭЭН УС УУХ НЬ ХӨГШРӨЛТӨӨС СЭРГИЙЛДЭГ
Бүлээн ус уух нь хүний биед олон талын ашиг тустай гэнэ. Учир нь хүйтэн уснаас илүү бүлээн усанд бие организм хэрэгтэй бүх эрдэс бодис агуулагддаг байна. Өглөөгүүр та тогтмол халуун бүлээн ус ууж хэвшвэл эрүүл байхын эхлэл болдог.
Хэн ч наснаасаа өмнө хөгшрөхийг хүсдэггүй ч биенд хуримтлагдсан хортой бодис хүнийг өвчлүүлж, эрт хөгшрүүлдэг. Та халуун ус ууснаар тэдгээр хорт бодисыг биеэс гадагшлуулахаас гадна арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэх тустай.
Эртний Хятадын анагаах ухаанд бүлээн ус уух нь юм бүхэд сайн гэж үздэг байжээ.Усны бүлээн нь биеийн дулаантай яг тохирсон байх ёстой гэнэ. Хэрвээ ууж байгаа усны чинь хэм таны биеийн дулааны хэмээс их эсвэл бага байвал инь болон ян энергийн тэнцвэрийг алдагдуулахад хүрдэг.
Яагаад заавал бүлээн ус гээд онцлоод байгаа нь учиртай. Тухайлбал өвчин намдааж, жин хасна, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг, цусны эргэлтийг нэмэгдүүлдэг, нойрондоо сайн болдог олон талын ач тустай.
Түүнчлэн хүйтэн ус хоолонд агуулагдах өөх тосыг царцаахад хүргэдэг бөгөөд энэ нь удаан боловсроход нөлөөлдөг байна. Бүлээн ус харин эсрэгээрээ, хоолыг амархан задрахад нөлөөлж хурдан шингэх, бие организм өөрт хэрэгтэй бодисоо авахад нь тусалдаг.
Сэтгэгдэл байхгүй байна.