Зөгийн балны гайхамшигтай 5 увидас
Зөгийн бал нь байгалийн гаралтай эрүүл мэндийн ашиг тустай 5 чанарыг өөртөө агуулдаг. Үүнд:
а. Халууныг арилгана.
б. Дотор засна.
в. Хор тайлна.
г. Хатсаныг чийглэнэ.
д. Өвдөлтийг намдаана.
Энэ бол зөгийн балаас өөр юунд ч байдаггүй гайхамшигтай шинж чанар юм.
Зөгийн бал нь хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн үйлчилгээ үзүүлдэг болохыг эрдэмтэд судлан тогтоожээ.
Эдгээрээс гадна зөгийн баланд хүний бие махбодод үзүүлдэг олон гайхалтай
шинж чанарууд, мөн олон гайхамшигтай анагаах чанарууд агуулагдаж
байдаг. Жишээ нь:
Хоол боловсруулалтыг сайжруулдаг
Зөгийн балыг маш багаар уусгасан уусмалыг хоолонд хольж хэрэглэхэд хоол боловсруулах эрхтнүүдийн гэм анагаагдана.
Өтгөн хаталтыг эмчилнэ
Өтгөн хатдаг хүмүүс өглөө, оройд аяга бүлээн усанд нэг хоолны халбага
зөгийн бал уусгаж ууж заншвал энэ эмгэгээс ангижрах бүрэн боломжтой.
Ходоодны шархыг сэдрээхгүй
Ходоодны шархыг газар авахуулахгүй байх шид ганцхан зөгийн баланд л бий.
Орой нэг аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал хийгээд
хутгалгүй хонуулна. Өглөө өлөн элгэн дээрээ хонуулсан зөгийн балаа
хутгаж уугаарай.
Нойргүйдлийг эмчилнэ
Унтахынхаа өмнө аяга бүлээн ус юм уу сүүнд нэг хоолны халбага цэвэр
зөгийн бал хутгаж уугаад орондоо ороорой. Зөгийн балны ид шидээр та
тайвширч, гүн нойрсохоос гадна гэдэсний үйл ажиллагаа нэн сайжирдаг.
Судасны хатууралтыг эмчилнэ
Сонгины шүүсийг шахаж цэвэр зөгийн балтай адил хэмжээгээр хольж сайтар
хутгаад савтай чигээр нь устай саванд дүрж зөөлөн халаагаад хоолны
халбагаар өдөрт гурван удаа ууна. Хоолны өмнө эсвэл дараа нь хэрэглэсэн ч
болно. Энэ нь судасны хатуурлыг эдгээнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.