Толгойн өвдөлтийг эмгүй нам дарах үр дүнтэй 10 арга

0

Толгойн өвдөлт нь тархины судасны хэвийн үйл ажиллагааны хямрал болон мэдрэлийн системийн хэт ачааллаас үүдэлтэй байдаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар хүмүүсийн 85% – ийнх нь толгой байнга өвддөг бөгөөд өвдөлтийн 30 гаруй төрөл байдаг ажээ.

Толгой өвдөх шалтгаан олон ч урьдчилан сэргийлж чадаагүй тохиолдолд өвдөлтийг нь хэрхэн намдаах вэ? Уншигч танд гэж хэлэхэд яаран эм уух гэсний хэрэггүй. Харин мэдрэлийн эмч болон ургамал судлаач мэргэжилтнүүдийн өгч байгаа энгийн аргуудаас туршаад үзэхийг зөвлөе.

Ус

Хүмүүс толгойн өвдөлтийн хамгийн түгээмэл шалтгааныг шингэн дутагдсанаас болдог гэдгийг мэддэггүй. Тиймээс толгой өвдөх шинж тэмдэг илэрвэл дутагдсан шингэнээ нөхөж ус уухыг зөвлөе. Ингэхдээ нэг доор залгилалгүй өдрийн турш бага багаар балгаж уугаарай. Усандаа витаминлаг нэмэлт жимс ч хийсэн болно.

Мөсөн жин

Толгой өвдсөн үедээ духан дээрээ мөсөөр жин тавих нь тархины цусны эргэлтийг сайжруулж өвдөлтийг намдаана. Мөсөө нимгэн самбайнд боож 10 хүртэлх минут тавина. Ганц дух ч гэлтгүй өвдсөн хэсэгтээ эсвэл чамархай дээрээ ч гэсэн тавьж болно.

Бигнүүр

Стрессээс болж өвдсөн толгой өвдөлтөнд халуун бигнүүрээр жин тавих нь сайн. Жингээ хүзүүн дээрээ 10-15 мин орчим бигнэнэ. Ингэснээр цусны эргэлт сайжирч толгойн өвдөлт намдахын зэрэгцээ алжаалыг тань тайлна. Хэрвээ хүчтэй өвддөг бол орой болгон хөлөө бүлээн усанд дүрж амрааж байгаарай.

Нимбэг

Нимбэг бол толгойн өвдөлтийг намдаах хамгийн хэрэгтэй хүнсний нэг юм. Нимбэг нь таныг тайвшруулахын зэрэгцээ бие махбодын хүчил шүлтийн тэнцвэрийг сэргээдэг. Нимбэгтэй бүлээн ус эсвэл цай нь хий хуралдсанаас болж өвдсөн толгойн өвдөлтөнд сайн ажээ.

Гааны навч

Энэ нь тархийг тайвшруулж бас амраах үйлчилгээтэй. Ингэхдээ 1 халбага хатаасан гааны навчийг буцалсан усанд хийж 10 минут хандална. Дээрээс нь зөгийн бал нэмж уугаарай. Гааны навчны үнэр дотор муухайрч огиудас хүргэсэн толгойн өвдөлтийг сайн намдаадаг учраас навчаар нь дух, чамархай, эрүү болон хүзүүгээ массажлаарай.

Цагаан гаа

Цагаан гаа нь үрэвсэл дардаг учраас толгойн өвдөлтийг намдааж тархины судсыг амрааж өгдөг. Мөн түүнчлэн тархийг пэмбийж хавагнахаас сэргийлэхийн зэрэгцээ байгалийн цэвэр нойрсуулагч болдог. Өдөрт хоёроос гурван удаа цагаан гаатай ус ууж байгаарай.

Алим

Алим болон алимны цуугаар толгойн өвдөлтийг намдаахаас гадна хүчил шүлтийнхээ тэнцвэрийг хадгалах боломжтой. Ногоо алим үнэртсэнээр таллаж өвдсөн толгойн өвдөлтийг намдаадаг. Хэрвээ өглөөдөө толгой чинь өвдөж сэрдэг бол бага зэрэг давс цацсан алим идээрэй. Дараа нь бага зэрэг бүлээн ус уух нь сайн гэнэ.

Харин алимны уксусыг буцламгай усанд 3-4 халбагыг хийж ууранд нь 10-15 мин утвал толгойн өвчин бас намддаг. Мөн түүнчлэн 2 халбага алимны цуу, нимбэг болон зөгийн балтай бүлээн ус уух ч гэсэн үр дүнтэй.

Синнамон

Хүйтэнд даарч хөрснөөс болж өвдсөн толгойн өвдөлтөнд синнамон тустай. Толгойн өвдөлтийг нам дарахаас гадна тайвшруулдаг. Ингэхдээ синнамоноо нунтаглаж бага зэрэг устай холино. Тэгээд дух болон чамархай дээрээ тавьж 30 минут хэвтэнэ. Дараа нь бүлээн усаар угаагаарай.

Самар

Самарт агуулагддаг өвчин намдаах элементийн нөлөөгөөр толгойн өвдөлт 10- 5 минутын дотор намддаг гэнэ. Өдөрт 10-15 ширхэгийг идэх хэрэгтэй ба эмгүй эмчилгээний эрүүл сонголт гэж үздэг.

Бетель навч

Өвчин намдаагч анальгинтай адил үйлчилгээтэй энэ навчийг зажлах эсвэл дух болон чамархай дээрээ тавьсанаар толгойн өвдөлтийг намдааж болно. Ингэхдээ 30 минутаас хэтрэлгүй тавиарай.

Эцэст нь хэрэв таны толгой байнга өвддөг, толгой өвдөлтийн давтамж ихтэй, өвдөлт маш хүчтэй бол цаг алдалгүй мэдрэлийн эмчид хандах нь зүйтэй!

Ж.ЭРДЭНЭ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex