Автобусны чиглэл тодорхойгүйн улмаас иргэд бухимдалтай байна
Өнөөдрөөс
эхлэн 10 хоногийн турш 500 төгрөгийн нэг тасалбараар тухайн өдөртөө
нийтийн тээврийн том, жижиг автобус, төмөр замын RAILBUS-аар хэдэн ч
удаа сэлгэлт хийн зорчихоор болсон юм. Хотын захирагч Э.Бат-Үүлийн
шийдвэрээр журам 10 хоногийн туршилтын хугацаатай үргэлжилнэ. Тэгвэл
өнөө өглөөнөөс эхлэн хэрэгжиж буй дээрх шийдвэр иргэдийн бухимдалтай
тулгарч байна.