Тэмээчин бүсгүй Байгальмаагийн нууц зургийг ил болгожээ
Сүүлийн үед цахим ертөнцөөр тэмээн аялалд гарсан Н.Байгальмаа болон эстони иргэн Рой Страйдер хоёрын хооронд үүссэн асуудал олны анхаарлыг татаад байгаа билээ.
Байгальмаа нь эстони иргэнийг хуурч олон сая еврогийн өрөнд оруулсан хэмээн гомдол гаргаад байгаа юм. Тэгвэл тэдний энэ харилцаа улам хурцадаж байгаа бололтой. Гадаад эр саяхан нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа Байгальмаатай хэр дотно байснаа нотлон харуулах үүднээс хэд хэдэн зураг ил болгожээ.
Рой Страйперийн хэлснээр, "Н.Байгалмаа өөрийн өрийг төлөхийн тулд тэмээн аялал зохиосон. Спонсоруудаас мөнгө олохоор төлөвлөж маш хүнд аялалыг сонгосон байх. Тэр үхэж мэднэ. Эсвэл аялалаа зогсооход хүрч өрөнд орно. Түүний цахим орчинд цацаж байгаа мэдээллийг харахад аз жаргалтай асуудалд орсон шинжгүй харагддаг. Монголчуудын дунд алдартай болж сошиальд олон зуун хүнийг дагуулж байгааг би хардаг” хэмээн хэлжээ.