Хятадын Төрийн зөвлөлийн шадар сайд "ДАШТ-2018"-ын нээлтийн ёслолд оролцоно

5

Хятадын Төрийн зөвлөлийн шадар сайд "ДАШТ-2018"-ын нээлтийн ёслолд оролцоно

 

БНХАУ-ын даргын тусгай элч, Төрийн зөвлөлийн шадар сайд Сунь Чуньлань ОХУ-д зохион байгуулагдах Хөл бөмбөгийн "ДАШТ-2018”-ын нээлтийн ёслолд хүрэлцэн ирнэ. Энэ тухай Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ "Хятадын Төрийн Зөвлөлийн шадар сайд Сунь Чуньлань ДАШТ-д оролцохоор энэ сарын 12-15-нд Орост айлчилна” гэжээ.

Хөл бөмбөгийн "ДАШТ-2018" 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-нд ОХУ-ын 11 хотод болох билээ. Энэ сарын 14-нд "Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн тоглолтод Орос болон Саудын Арабын багууд тоглох юм. Шигшээ тоглолт мөн л тус цэнгэлдэх хүрээлэнд болох аж.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
5 сэтгэгдэл