Олимпын нээлт даруухан болно
Олимпын нээлтийн ёслолын ажиллагааг хариуцсан гүйцэтгэх продюсер Марко Балич хэвлэлд ярилцлага өгөхдөө, энэ удаагийн арга хэмжээ Бээжин, Лондонгийнхтой харьцуулахад цар хүрээ нь өргөн дэлгэр бус, даруухан болно хэмээн мэдэгдсэн байна.
Нээлтийн ёслол домогт "Маракана” цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 5-ны өдөр болно. Бразили улс санхүүгийн хүндрэлтэй байгаа үед зохиогдож байгаа шоу хэдий ч арга хэмжээг зохион байгуулагчид орчин үеийн хэв маягт нийцүүлэхээр ихээхэн чармайж байгаа аж.
Олимпын нээлтийн ёслолд зарцуулах дундаж төсөв 20 сая доллар бөгөөд харин Лондонгийн Олимпын нээлтэд 42 сая доллар зарцуулж байжээ.
"Энэ нээлтийн ёслол Бразили дахь нөхцөл байдалтай уялдан сүр дуулиан багатай болно. Иймээс Бээжингийн агуу өргөн цар хүрээ, Афины сүрлэг эффектүүд, Лондонгийн технологийн гайхамшигтай дүйх зүйлс энд харагдахгүй гэсэн үг. Энэ нь их энгийн атлаа, маш орчин үеийн арга хэмжээ болох бөгөөд элдэв эффект багатай ч гэсэн ирээдүйн талаар хүмүүстэй ярилцаж чадна” хэмээн зохион байгуулагч Балич өгүүлсэн байна.
Д.Мигаа
Эх сурвалж: ZONE.MN
Сэтгэгдэл байхгүй байна.