ШХАБ-ын 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болно
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг БНХАУ-ын дарга Си Жиньпин даргалан явуулах аж. Энэ тухай БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И мэдэгджээ.
Ирэх сарын 9-10-нд зохион байгуулагдах ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт нь Хятадын Шаньдун мужийн Циндао хотод болох аж.
Тус уулзалтад ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид болон ажиглагч орнууд оролцохын сацуу олон улсын байгууллагын тэргүүнүүд мөн оролцох юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна.