Төрийг самрах Н.Алтанхуягийн технологи

9

Төрийг самрах Н.Алтанхуягийн технологи

 

Махны хулгайч "Юун гуя” гэж хэлээд баригддаг шиг Н.Алтанхуяг "Шударга бусын хонгил”, "Нам дамжсан бүлэглэл”, "Төр самрах технологи” гэх сүржин нэртэй театрчилсан тоглолтуудаараа өөрийгөө барьж өгөх боллоо. Эсвэл нүглээ наминчилж байгаа юм болов уу. Ямартай ч Намбарын Энхбаяраас эхлэлтэй энэхүү "Нүглээ наманчилах” жүжигчилсэн тоглолт Н.Алтанхуягаар дамжин үргэлжлэх болсон нь сонирхолтой. Юугаараа сонирхолтой вэ гэхээр өнөөдөр Н.Алтанхуягийн ярьж буй бүхэн өчигдрийн Н.Алтанхуягийн санаачилсан, хийсэн, хэрэгжүүлсэн, эхлэлийг нь тавьсан зүйлүүд байдаг.
Яг л Стивенсоны "Доктор Жэкил болон ноён Хайдын хачирхалтай түүх” зохиол шиг. Свитенсоны энэхүү зохиол бол "Хувирал”-ын тухай хүүрнэл юм. Өөрөөр хэлбэл, өдөр нь даруу, ичимтгий, үнэнч шударга доктор Жэкил шөнө нь зальхай, ичгүүргүй худалч ноён Хайд болон хувирч байгаа тухай өгүүлдэг. Яг түүн шиг Н.Алтанхуягийн өнгөрсөн түүх бол ноён Хайдынхтай адил. 2004 онд МАН-тай эвсч 62-ын бүдүүн бүлэг байгуулж, Ардчилсан намынхаа 26 гишүүнийг Ардын намд нэгтгэсэн нүгэл Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж хоёрынх. Хожим 2008 онд ялалтаа луйвардуулаад зогсохгүй, Санжийн Баярт Ерөнхий сайдын суудлыг найр тавин өгч өөрөө тэргүүн Шадар туслах /сайд/ нь болсон нүгэл ч түүнийх. Таван амины үнэтэй энэ суудал Ардчилсан намд гай болсноос гавъяа авчраагүй нь үнэн. 2012 онд олуулаа биш олонхи болох байсан боломжийг түүний албан тушаалын шунал ийн үрэн таран хийсэн юм.
Тэр өдийг хүртэл өөрөө л болж байвал бусад нь хамаагүй гэдэг зарчмаар явж ирснийхээ горыг амсч Ерөнхий сайдаас огцорч, найман жил хашсан намын даргын суудлаа өгсөн нь үйлийн үрээ гүйцэлдүүлж байгаа л асуудал байв. Эргээд намын даргад, Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр оролдсон ч гишүүд нь түүнийг хүлээж аваагүй. 10 гаруй жил намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа намаа эвлүүлж нэгтгэхийн оронд фракцалж талцдаг байдлыг өөгшүүлсэн нь түүний хамгийн том алдаа байв. Өөрөө "Алтангадас” чигийг заана хэмээн бардамнаж, шинэ жилийн цэнгүүнээ хүртэл намаасаа тусгаарлаж хийсээр байгаад жирийн гишүүдийнхээ итгэлийг алдсан. Тиймээс гишүүд нь түүнийг мөн "өшиглөж” орхисон хэрэг.
Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд нь ойр тойронд нь байсан хүмүүс бүгд л ямар нэгэн байдлаар АТГ, цагдаа, прокурорын үүд сахьсан. Ял авсан нь ч бий. Өөрөө ч нэлээн эвгүйтэж ирээд Ерөнхийлөгчийн хормой доогуур шургаж байж нэг юм түр амсхийж байгаа. Үүнтэй хэн ч маргахгүй биз.
Гэхдээ Н.Алтанхуяг шиг хашир бурхи хэрэг хуучирдаггүйг мэдэхийн дээдээр мэднэ. Тиймээс өнөөдөр гэнэн цайлган гэм хоргүй доктор Жэкилийн дүрд хувирч Монгол төрд үүрэлсэн хулгайч, луйварчингуудын талаар амаа эцтэл ярьж явна. Товчхондоо өөрийнхөө тухай, өчигдрийн Н.Алтанхуягийн тухай л даа. Өнөөдөр Дэнзэн гэдэг хүргэн нь ямар гээчийн хонгилоор явсаар хэрэг нь цагаадаад гараад ирэв ээ. Хуулийнхны ярьж байгаагаар бол баталгаатай нотлох баримттай хэрэг байсан гэх. Гэтэл Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн зөвлөх болсны дараагаар шүүхээс цагаадаад гараад ирдэг байгаа. Үүнийг санамсаргүй тохиолдол гэхэд хэцүү л юм. Арай " Н.Алтанхуягийн нуршаад байгаа "Шударга бусын хонгил”-оор дамжуулаад шоронгоос чирээд гаргаад ирсэн юм биш биз.
Улаанбаатарчуудын үхлийн голлох шалтгаан болоод байгаа утааны асуудал байна. Хүрэлсүх гээд залуу ял аваад өнгөрсөн энэ хэрэгт холбогдогчид юу болсон бэ. Н.Алтанхуягийн охин, эхнэрийнх нь дансаар ороод гарсан гэх мөнгөний асуудлыг хуулийнхан эцэслэн шалгасан уу. Эсвэл тэгсхийгээд мартагнуулаад хаяв уу. Мөрдөн байцаагчийн сейфэнд чийг даан хэвтэж байгаа тэдгээр хавтаст хэргүүдэд хэн, хэзээ салхи оруулж зүрхлэх вэ. Гэх мэтчилэн эргэлзээтэй олон асуулт Н.Алтанхуягаас хариулт нэхэж байгаа.
Үйл явдлыг он дарааллынх нь дагуу хөөж үзвэл МАНАН бүлэглэл, Шударга бусын хонгил, Төр самрах технологийн автор нь, загалмайлсан эцэг нь яах аргагүй тэр өөрөө болж таарч байна. Үгүй ядаж л МАН, МАХН-аас Н.Энхбаяр, С.Баяр, АН-аас Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нар өнөөгийн авлигалжсан улс төр, нийгмийг бий болгосон бүтээгчид нь. Гэтэл өнөөдөр бүтээгчид нь бүтээлээ доромжлоод сууж байх гэж. Цаг цагаараа байдаггүйг бид мэднэ. Гэхдээ түүхэнд цагаан цаасан дээр хараар бичсэн зүйлийг хэн ч баллуурдаж чаддаггүй юм. Өнөөдөр Н.Алтанхуяг мянга сайн хүний дүрд тоглоод өнгөрсөнд бичигдсэн муу муухай зүйлээ баллуурдаж, арилгаж, мартуулж чадахгүй. Хийсэн гэм нүгэл нь сүг сүүдэр шиг түүнийг дагасаар л байх болно. Ялангуяа сайн хүний дүрд тоглоод бүр ч бүтэхгүй. Түүний оронд Н.Энхбаяр шиг "Би нүгэл хийсэн. Өнгөрсөнд байсан Н.Энхбаяр бол муу хүн. Одоо түүнийгээ ойлгоод, гэгээрээд алдаагаа засах гээд явж байна” гэж яривал арай л жудагтай харагдана. Түүнээс Н.Алтанхуяг шиг толинд өөрийгөө хараад нүүр рүүгээ нулимаад суугаад байж болохгүй л дээ.
эх сурвалж:тоншуул.мн Л.БАТ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

9 сэтгэгдэл
:

harness chain belt the shoulder belt men jartiyer sexy arnes http://www.salvatorestringari.com/tenaha_fourtown/ganesha-rudraksha-kantha-ganes
ha-siddha-mala-nepal-beads keith jack oxidized spiga thin width sterling silver chain for men http://www.salvatorestringari.com/thorn_stairtown/fashion-royal-blue-multistrand
-nigerian-wedding-african harry potter exquisite passport bag 3 otters http://www.salvatorestringari.com/tyghvalley_nyssa/multicolor-shell-simulated-pe
arl-beads-12mm-round-strand black flag banner for snap on american tools products wall garage decor http://www.salvatorestringari.com/wahak_parcelas/mens-gold-silber-farbe-316l-ede
lstahl-l%c3%b6wenkopf-anh%c3%a4nger-halskette-strass-mit-gliederkette-vichok-ein
gelegt
short fitted wedding guest dress navy blue with sleeves luxury embroidery http://www.altacosturacp.com/agnes_fryeburg/short-fitted-wedding-guest-dress-nav
y-blue-with-sleeves-luxury-embroidery

:

http://www.tidarnews.com/tokyo/chaussures-de-mari%c3%a9e-fushia-le-mariage-de-a-
%c3%a0-zchaussures de mari茅e fushia le mariage de a 脿 z
backpacks source bags buy bags online reebonz india fendi http://www.pohottuwa.com/goal/backpacks-source-bags-buy-bags-online-reebonz-indi
a-fendi

:

Altanhuyg shig shudarga hudulmurch hun mongoloo hugjuuleh setgeltei iim hun odooch baihgui dandaa hulgaichid l bna Altanhuygiig magtnaa mundag hun

:

nuguu gemgui huniig butsaagaad uuriig ni shorond suulgadag kommunist arga zam baih shiv iim argaar munch olon huniig helmegduulj shorond hiisen dee

:

АЛТАНХУЯГ ЗӨВ ЮМ ХИЙЖ БАЙГАА. ЛУЙВАРЧДИЙН МАФИ БҮЛЭГ БОЛИМООР ЮМ.эНЭ ХҮН ШИГ ЗОРИГТОЙ ЗҮЙЛ ХИЙЖ БАЙГАА ХҮН ОДООХОНДОО БАЙХГҮЙ БАЙНА.

:

Засссс... Мафи бүлэглэлийн ээржит захиалгат нийтлэл бн шдэээ... Больж үз та нар. Та нарын бүхэл бүтэн улс орныг маань залгих гэж байгаа эрээ цээргүй үйлдэл чинь ил байгаа шүү, бүтэхгүй шүү ! Цуг нэр өдөртөө та нар нурж унана, за?

:

Алтанхуяг ХХБанкны эзэн Эрдэнэбилэгээр толгойлуулсан луйвчдын мафи бүлэглэлийн гишүүд болох Элбэгдорж, Жэнко, Хурц г.м.-ийг илчилж байгаа нь айн хэрэг. Эдний шаардлагыг хүлээж аваагүйгээсээ болж Ерөнхий сайдаас огцруулсан шүү дээ. Бас асар том хүчтэй мафи шүү. Энэ мафи бүлэглэл нэг өдөр нурж унанаа. Хулгай луйвар хар мөртэй. Сэрүүн зүүдлэхээ больцгоовол таарна.

:

Eronhiilogch hulgaich nariig dergedee orognuuldag boloo yu Purevdavaa geed neg emegtei hun huchirhiilegch bn

:

Алтанхуяг өнөөдөр шоронд л сууж байх ёстой хүн шт үнэнднэ

Алтанхуяг өнөөдөр шоронд л сууж байх ёстой хүн шт үнэнднэ

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex