Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрийг бүрмөсөн цуцлахыг хүсч байна гэлээ
АНУ Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээр болох Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнөөс манай улсыг гаргахыг зорьж байна гэж Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф өнгөрсөн ням гарагт мэдэгджээ. Энэ тухай "ISNA” агентлаг мэдээлэв.
"Америкчууд Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөг бүрмөсөн устгаж, Ираныг тус хэлэлцээрээс гаргуулахыг зорьж байна. Америкчуудын зорилго Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрээс манай улсыг гаргахад чиглэжээ. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд АНУ сэтгэл зүйн дарамт шахалт үзүүлж, манай улсад хор хохирол учруулж буй бусад үйл ажиллагааг явуулж, ухуулга сурталчилгаа хийж байна. АНУ-ын хувьд ингэх нь стратегийн зорилго нь юм”гэж Ж.Зариф ярьжээ.
Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрээс Иран улс ойрын долоо хоногуудад гарч магадгүй гэж тус улсын гадаад хэргийн дэд сайд Аббас Аракчи өмнө нь мэдэгдэж байсан юм.