Архивын ерөнхий газрын дэд даргыг саатуулжээ
Авлигын хэрэгт холбогдуулан Архивын ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбатыг саатуулжээ.
Энэ тухай "Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлжээ. Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболд, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа С.Батзаяа нарыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан саатуулсан байгаа аж.