Оронсууцжуулах хөтөлбөрийн хүрээнд "Буянт-Ухаа-1” хорооллыг босгосон ч иргэддээ бүрэн дүүрэн очоогүй л байна. Гэтэл тус хороололд орохоор эхний хэдэн түлхүүр гардсан иргэд "Энэ чинь цаатны урц юм уу, орон сууц юм уу” гэх болжээ. Учир нь иргэд байраа хүсэн хүлээн байж автал цонх нь хагархай, хаалгууд нь хаагдахгүй гажсан, цонхны жийргэвч нь салсан, унжсан, ханын цаас нь хууларсан, бохир заваан байрнууд өөдөөс угтсан нь ийн хэлэхэд хүрчээ.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
933 сэтгэгдэл