Наадмын автомашины зөвшөөрөл маргаашнаас худалдаанд гарна
Үндэсний их баяр автомашины наадмын зөвшөөрөл энэ сарын 6-наас худалдаанд гарна гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Урьдчилсан байдлаар зөвшөөрлийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав”, "Драгон”, "Мишээл экспо”, "Оргил-6 буудал” дахь салбаруудаар худалдаалахаар төлөвлөжээ.
Иргэдэд бухимдал чирэгдэл, урт дараалал үүсгэхгүйн тулд өнгөрсөн жил НҮНТ-ийн салбаруудаар зөвшөөрлийг худалдаалсан юм. Зөвшөөрлийн үнэ, төрөл болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг Замын Цагдаагийн Албанаас энэ сарын 6-нд өгнө гэв.
Сэтгэгдэл байхгүй байна.