Автомашины зөвшөөрлийг Хангарьд ордонд худалдаалж байна
Наадмын автомашины зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хангарьд 1 давхарт борлуулагдаж байна. Улсын их баяр наадмаар автомашины зөвшөөрлийг дараах газруудаас авах юм байна.
• "А"-400 ш /Наадмын төв комисс/
• "ДК"-100 ш /Гадаад харилцааны яам/
• "Ж"-100 ш /Нийслэлийн аялал жуулчлалын газар/
• "Г"-2000ш • "Шар-Ү"-300 ш /Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс/
• "Ногоон Ү"-700 ш /Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс/
• "Улаан М"-100 ш /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгууд/
• "Цэнхэр М"-3000ш /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгууд/ олгоно.
Хүй долоо худагт Хүй долоо худагт нийт 5700 автомашин байрлуулах бөгөөд үүнээс • "Ж" зөвшөөрөлтэй автомашины зогсоол 100,
• "А" зөвшөөрөлтэй 100,
• "ДК" зөвшөөрөлтэй 100,
• Улаан "М" зөвшөөрөлтэй 100,
• Ногоон "Ү" зөвшөөрөлтэй 700,
• "Г", цэнхэр "М" зөвшөөрөлтэй 3400 автомашин тус тус байрлуулах бүрэн боломжтой.
• "Ж", "А", "ДК", Улаан "М" зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.
• "Г", цэнхэр "М", ногоон "Ү" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулна.
Жич: Улаан, цэнхэр өнгө бүхий "М, ногоон "Ү" зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт Шар "Ү" зөвшөөрөл зөвхөн Төв цэнгэлдэх хүрээлэнд үйлчлэх бөгөөд "Ж”, "ДК”, "А”, "Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нь Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд очих боломжтой юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна.