“Даншиг”-т цацах тэрбум төгрөгийг задарсан лам нарт ХҮМҮҮЖИЛ заахад зарцуулаач, Д.Чойжамц хамбаа!

6

“Даншиг”-т цацах тэрбум төгрөгийг задарсан лам нарт ХҮМҮҮЖИЛ заахад зарцуулаач, Д.Чойжамц хамбаа!

Нүгэлгүй амьдрахыг номлодог Бурханы шашны үнэ цэнийг улам бүр унагаж буй буруутнууд нь ЛАМ нар өөрсдөө гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Монголчуудын оюун санааг үлэмж хугацаанд тэтгэж, сүсэг бишрэлийнх нь цөм байж ирсэн Бурханы шашныг өнөө цагт  өмчлөөд авчихсан мэт аягладаг, халдашгүй дархан эрхтэй мэт нэг газар бол Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин Хийд юм. Ядарч зүдэрсэн иргэд сэтгэлдээ аврал эрж энэ хийдийг зорьж, халаасан дахь хэдэн цаасаа шавхан байж ном уншуулаад гардаг нь үнэн. Гэвчиг  Гандантэгчэнлин Хийд үнэн хэрэгтээ нийгмийн сайн сайхны тулд, ард иргэдээ соён гэгээрүүлэх чиглэлд олон зүйлийг сэдэж хийх боломжтой атлаа огтоос хөдөлдөггүй. Ард түмнээсээ, төр засгийн байгууллагуудаасаа халтар хэдэн төгрөгийн "татаас” л аваад байхаас бус өөр юу хийж гийгүүлдэг газар юм бэ? гэж эрхгүй асуумаар болох юм. Мэдээж энд Бурханы шашныг муулсангүй. Харин Бурханы шашны элч төлөөлөл гэж өөрсдийгөө ойлгосон нөхдүүдийн байгаа дүр төрхийн талаар ярьж байгаа юм.

Д.Чойжамц хамбын тэргүүлдэг энэ хийд Монгол төрийн  байгууллагуудтай шадар ойр ажиллаж, төсөв мөнгөний хувьд ч өөрсдийгөө тордуулж ирсний бэлээхэн нэг жишээ бол "Даншиг Наадам-Хүрээ Цом” гэх арга хэмжээ юм. Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин Хийд, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй энэ арга хэмжээ жуулчдыг татах чиглэлтэй гэх. Угтаа бол Монголчууд Бурханы шашин шүтдэг уламжлалаа л гадныханд гайхуулах гээд байгаа санаатай юм даг уу даа. Гэтэл хэрэг дээрээ Бурханы шашныг номлогч ЛАМ нар нь нүгэл хилэнцийг утгаар нь үйлддэг, бохир заваан нөхдүүд байх явдал нэмэгдэх боллоо. Тэр тухай мэдээллүүд нь ч хэвлэл хийгээд сошиалаар олонтаа цацагдаж, гадныхны ч чихэнд хэдийнэ хүрэх болсон. Тийм байхад Бурханы шашнаараа өөрсдийгөө сурталчилж, мөнгө олно ч гэж юу байхав.

Энэ жилийн тухайд Даншиг наадмын төсөв 800 сая төгрөг. Нэмэгдэх магадлалтай гэдгийг албаны нэг нөхөр ярьсан байна лээ. Тэгэхээр бараг тэрбум төгрөгөөр Даншиг гэх арга хэмжээг зохиож таарах нь. Энэ их мөнгийг зарцуулчихаар өөр асуудлууд  зөндөө байгаа шүү дээ.  Даншиг бол жуулчдыг татах чухал арга хэмжээ биш гэдгийг НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлчихээд байгаа. Тэрээр "Мянгахан жуулчинд үзүүлнэ гээд бүтэн зунжингаа морь, бөх, наадмаар амьсгалсан Монголчуудыг тэнд аваачиж үзүүлээд, аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэвэл тэнд чинь очих хүн байхгүй. Яг үнэндээ зохион байгуулж буй төрийн албан хаагчид гэр бүлээ хүчээр чирээд очно, морь, сур харвах хүмүүс тэдний гэр бүлийнхэн л очно. Тэр холоос ирсэн жуулчдыг хэдэн хазгай муруй сандал дээр суулгачихаад хэдэн морь уралдуулж, бөх барилдуулаад аялал жуулчлал хөгжүүлж байна гэдгээ одоо хэдүүлээ больцгооё. Та хэд өөр юм сэтгэ, өөр юм хий, илүү бүтээлч юм бий болго. Би үүнийг дэмжихгүй” гэчихсэн.

Хэдийгээр нэг дарга нь ингэсэн ч Д.Чойжамц хамбын тэргүүлдэг том хийд нийслэлтэй хамтарч Даншиг наадмаа хийдгээрээ  л хийх гэж байна. Уг нь Д.Чойжамц хамба Бурханы шашинт Монголчуудынхаа төлөө сэтгэлтэй хүн бол тэр их мөнгийг  ЗАДАРСАН ЛАМ нарынхаа ёсзүйг дээшлүүлэхэд зориулмаар байна гэж ярьж байх ёстой бус уу?

Чухам яагаад ЛАМ НАРЫН ЁС ЗҮЙ-г дээшлүүлэхэд зарцуулах ёстой гэж уншигч та бодож байж магад. Тэгвэл лам нартай холбоотой бохир жишээнүүдээс хүргэе.

Лам хувцас өмсчихөөд охид бүсгүйчүүдийн ариун биеийг бузарлаж явдаг лам нэртэй нөхдүүд олон болж. Тухайлбал, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат хамба лам О гэгч нь  бага насны охиныг  2011 оноос 2014 оны  9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл удаа дараагийн давтан үйлдлээр биеэ хамгаалж чадахгүй байдлыг ашиглан хүчирхийлсэн байдаг. Мөн тэрээр 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдөр батлан даалтанд өгөх, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн байгаа юм. Нүглээс хол бай гэж номлодог 44 настай этгээд хамбын дүрд тоглож явахдаа хүүхэд хүчирхийлж байсан энэ асуудал Тэргүүн хамба лам Д.Чойжамцын чихний хажуугаар өнгөрөөгүй байлтай.  Шүүхээс О-д  бага насны буюу 12 настай охиныг удаа дараа хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн  таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөрдөн байцаалтын аиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь  16 жил 6 сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял оноосон.  Уг нь энэ үйл явдалтай холбоотойгоор   Монголын Бурхан Шашны төв байгууллага гэж ойлгогддог Чой хамбын тэргүүлдэг хийдээс лам нарын ёс зүйд анхаарсан мэдэгдэл ядаж гаргах ёстой байсан. Гэвч таг дуугүй байсан.

Дахиад л лам нар хүчингийн хэрэг үйлдсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сумын хийдэд мөргөхөөр очсон охиныг 24-33 насны гурван лам нар бүлэглэн  хүчиндсэн.  Г, Д,  Ж  гэх гурван лам хэргээ хүлээж,  тус бүр 5 жил 10 хоног хорих ял шүүхээс сонссон. Д.Чойжамц хамба бас л таг дуугүй байлаа.

Тэгвэл сүүлийн мэдээллээс үзэхэд  Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин Хийдийн тэргүүн  Д.Чойжамц хамбын  туслах,  нарийн бичгийн дарга, лам Б.Бүрнээд холбогдох хэрэг анхаарал татаж байна. Тэрээр Их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржийг  зодож танхайрсан байдаг.    "Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын тусгай хөтөлбөр авахаар  очсон З.Санждоржийг  Б.Бүрнээ лам үгийн зөрүүгүй зодсон хэрэг л дээ. Энэ бол тунчиг увайгүй явдал билээ. Тэргүүн хамбын дэргэдэх шадар хүн нь ийм увайгүй байхад бусад  лам нараа ёс зүйтэй бай гэж хэлэх нүүр Чой хамбад нээрээ яаж ч байхав дээ.

Б.Бүрнээ лам өмнө нь ч  З.Санждорж хамбыг  сүсэгтэн олны өмнө цохиж, нүдэж ухаан алдуулж байсан балмад үйлдэлтэй. Бас  Далай ламыг ирэхэд   арга хэмжээндээ Их хүрээ хийдийг оролцуулахгүй гэсэн З.Санждоржийг зодож, гэмтээж байсан. Учир мэдэх хүмүүс Чой хамба З.Санждоржид дургүй болохоор Б.Бүрнээ туслах нь ингэж эзэндээ үйлчилдэг гэх. Ямартай ч харамсалтай л юм. Б.Бүрнээ ламыг танхайн хэрэг үйлдсэн гэж үзэж прокуророос яллагдагчаар татаад байгаа юм. Нэгэнтээ хуулийн байгууллага түүний хэргийг шалгаж байгаа нь бодьтой. Тэрээр торгуулиад өнгөрдөг ч байсан ч, ямар ч байсан л Бурханы шашны нэр хүндийг шалан дээр унагасан, ёс зүйгүй үйлдэлдээ хариуцлага хүлээх учиртай. Ийм хүмүүс орогносон Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин Хийд гэх газрыг зорьсоор байгаа ард түмний сүсэг бишрэл хайран байна.

Чой хамба ёс бус лам нарынхаа үйлдлийн өмнөөс ичдэг баймаар байна. Ядаж л нэг мэдэгдэл гаргаж, ёс зүйтэй байхыг уриалдаг баймаар байна. Даншиг наадамд зарцуулах тэрбум төгрөгөө задарсан завхарсан лам нараа эхлээд хүн шиг болгоход зориулж яагаад болохгүй гэж. Чой хамба танд тийм хүсэл, шаардлага байхгүй бол тэрийгээ хэл. Тэгээд тэргүүн хамбын суудлаасаа буу!

Эх сурвалж:  "Хориотой сонин” пэйж хуудас


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

6 сэтгэгдэл
:

blue beaded backless lace overlay party dress http://www.nsjsta.com/willcox_greenpond/spectacular-sales-for-womens-cozy-chenil
le-cardigan-sweater columbia heavenly omni heat winter boots womens hiking snow waterproof black http://www.nsjsta.com/winkelman_fivecorners/baby-girl-in-red-mittens-and-cap-nea
r-small-christmas-tree bird print white bias cut long dress http://www.nsjsta.com/woolstock_maxwell/adidas-y-3-women-layered-knitted-crop-sw
eater brunello cucinelli v neck cashmere jumper http://www.olympiclake.com/agency_darien/celtic-country-chunky-beige-fisherman-s
weater-nwt-nwt
luxury goyard bart simpson cartoon pink green prank calls http://www.kacakbets1.com/blueberry_douds/luxury-goyard-bart-simpson-cartoon-pin
k-green-prank-calls

:

http://www.mothersday2017s.com/bill/la-robe-longue-style-folk-petit-budget-au-lu
xela robe longue style folk petit budget au luxe
france shop pas cher dr. martens femmes chaussure bianca low shaft http://www.mothersday2017s.com/jun/france-shop-pas-cher-dr.-martens-femmes-chaus
sure-bianca-low-shaft

:

http://www.xmusiclisten.com/decision/manteau-adidas-adidas-originals-robe-pull-%
c3%a0-encolure-montante-grismanteau adidas adidas originals robe pull 脿 encolure montante gris
vente de robe de mari茅e pas cher http://www.nlanews.com/assumption/vente-de-robe-de-mari%c3%a9e-pas-cher

:

гандангаа ядаж засаж янзлаачээ.хайрөн тэрбум төгрөг.

:

Энийг Санждорж захиалгаар ийм ухуулга бичүүлээд байдгын байншд ээ

:

Ene lamxai amid l baigaa yum uu.

Ene lamxai amid l baigaa yum uu.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex