Н.Одгарьд: Даншиг наадам хийхэд буруудах зүйл байхгүй

0

"Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам хоёр дахь жилдээ энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан Монголын Бурхан Шашинтны Төв Гандан тэгчэнлин хийдийн Олон Нийттэй харилцах албаны дарга Н.Одгарьдаас дараах тодруулгыг авлаа.

 

 

-Даншиг наадмын үүслийн тухай ярихгүй юу?

 

-Даншиг өргөх ёслол нь Монголын шашны тэргүүн Өндөр Гэгээн Занабазарыг залах үеэс эхлэлтэй баяр наадам юм. Анх 1639 онд "Цагаан нуур” хэмээх газар Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жэвзүндамба хутагтын ширээнд өргөмжилж их баяр наадам үйлдсэн түүхтэй. Улмаар энэхүү наадам нь "Халх долоон хошуу наадам” болон өргөжиж хожим улсын их баяр наадам болон хөгжсөн гэж үздэг. Монголчуудын шашин төрийн их ёслолыг багтаасан энэ баяр нь монголчууд харийн эрхшээлд байсан үед ч тасралтгүй үргэлжлэн явагдаж ирсэн ч Богдуудын үеэс хойш 100-гаад жил мартагдсан.

 

-Энэ наадмыг зохион байгуулах нь зөв, буруу гэх шүүмж бий. Үүнд шашин талаас тайлбар өгвөл?

 

-Энэ гэнэтхэн гарч ирсэн зүйл биш. Бидэнд байсан зүйл. Байсан, байх ёстой зүйлээ сэргээгээд явж байна. Тиймээс буруу юм байхгүй. 1911 онд хамгийн сүүлийн Даншиг наадмыг зохион байгуулсан байдаг. Одоо бол цаг үе сайхан болж байна. Дэлхий нийт үүнийг сонирхож байна. Монголчууд ийм түүх, соёлтой байсан юм байна. Үүнийгээ өнөө цагт үзүүлээч гэдэг зүйлийг олон хүн хүсч байгаа. Тиймээс ч үүнийг бид цаашид уламжлал болгон зохион байгуулна.

 

-Орчин үед сэргээн тэмдэглэснээр ямар ач холбогдолтой гэж харж байна вэ?

 

-Энэ ёс заншил өөр хаана ч байхгүй. Зөвхөн Монголд өрнөж дэлхийн түүхэнд үлдсэн юм байна. Үүнийг бид цаашид зохион байгуулаад явахад монголын аялал жуулчлалын салбарт томоохон ач холбогдол өгнө. Үүнийгээ дагаад манай улс, эх орон дэлхийд танигдах, хүлээн зөвшөөрөгдх ажилд түлхэц болохуйц зан үйл болно гэж бодож байна. Гэхдээ жуулчдыг татах юм уу, баяр ёслол, найр наадам гэхээс илүү уламжлалт ёс, өв соёлоо сэргээж байгаагаараа нэн ач холбогдолтой гэж харж байна.

 

-Өнгөрсөн жилийн наадмыг хичнээн жуулчин үзэж, сонирхсон бэ?

 

-Тодорхой мэдээллийг НЗДТГ-аас авах нь зөв болов уу.  Ямар ч байсан өнгөрсөн жил 2 мянга гаруй жуулчин манай хийдтэй холбогдож үзэж, сонирхох хүсэлтэй байгаагаа илэрхийслэн. Тэд бүгд ирж үзсэн байна билээ. Энэ жил маш их олон хүн ирэх болов уу гэж бодож байна.

 

-Энэ жилийн наадмын онцлог юу байх вэ?

 

 -Онцлог гэвэл энэ сарын 5-нд Гандантэгчинлэн хийдэд Хүрээ жахар цамын хурал хурна. Энэхүү хурал нь гүрний их барцад тогтгорыг арилгах, ард олныг амар амгалан байлгах заслын том үйл. Тиймээс үүнд өндөр ач холбогдол өгч байна. Өнгөрсөн жил хөдөө орон нутгийн лам нар идэвхитэй оролцсон. Энэ жил ч мөн Да лам тэргүүтэй лам нар уриалга гарган орон нутгийн олон нам нарыг урьж залсан байгаа. Эдгээр лам болон Улаанбаатар хотын сүм хийдийн нийт мянга гаруй лам нар хуран чуулж сүсэгтэн олонд залбирал үйлдэнэ. Энэмэтчилэн гурван өдрийн турш олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

 

-Наадмын бас нэгэн чухал зүйл цам харайх. Үүний утга агуулгын тухайд?

 

-Хүрээ цам бол оюуны том соёл юм.  Цамын нийт 108 дүр бага гардаг байсан. Бид бага зэргээр хураангуйлан голлох багуудын цамыг бүжнэ. Хүрээ цам гэдэг зүгээр нэг урлаг соёлын арга хэмжээ биш. Энэ бол засал ном юм. Анх 1800 онд тавдугаар богдын үед дэлгэрсэн ёстой. Улмаар хэлмэгдүүлэлтийн үед бүхий л зүйл зогссоны нэг нь цамын ёслол юм. Үүнийг нь Гандантэгчэнлин хийдийн хоёр их ачтан буурал болох С.Сэрээтэр, Д.Данзан нар 1999 онд дахин сэргээсэн. Түүнээс хойш 7-8 жил завсардсан байсныг өнгөрсөн жил дахин сэргээн зохион байгуулж эхлээд байгаа юм. Цамын зан үйл бол монголчуудыг гадаадад танилцуулах нарийн нандин зүйл болно.

 

Г.Тэгшсүрэн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex