Даншиг наадам цамын хурлаар эхэллээ

0

Хоёр дахь жилдээ "Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам маргааш өглөө албан ёсоор нээлтээ хийх ч өнөөдөр Гандантэгчилэн хийдэд цамын хурлаар эхэллээ. Энэхүү наадмыг баяр цэнгэл биш шашны урлаг талаас нь үзэж сонирхохыг зохион байгуулагчид болон Гандантэгчилэн хийдийн лам нарын зүгээс ярьсан байгаа юм.

Даншиг наадмын хамгийн гол зүйл нь цам байгаа. Ад, зэтгэр, гай хөнөөлийг даран сөнөөх учир агуулгатай зүйл юм. Цам гэдэг олон зуун жил Монголд гарч байсан түүх бий” хэмээн Да лам Х.Бямбажав ярьсан. Тиймээс цам харайх ёслол, цамын бүжиг, хурал гэдэг нь ийм юм. Цам нь бурхан шашны бага таван ухааны нэг бүжиглэлийн ухаанд багтдаг байна. Их хүрээ цамыг 1999 онд Д.Данзан, С.Сэрээтэр нарын эрдэмт хуврагуудын удирдлагаар эртний уламжлал ёсны дагуу бүрэн сэргээн дэглэн гаргасан ч олон жил завсардсаны дараа өнгөрсөн жил буюу 17 жилийн дараа дахин сэргээн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй юм.

Цам цамнахдаа гар, хөл, биеийн олон хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэхийн зэрэгцээ хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг үзүүлнэ. Мөн энэ үед нууц тарнийн хатуу зан үйл болох "Линга” эвдэх, "Жахар”, "Сор” залах зэрэг үйлүүдийг үйлдэх тухай онцолж байлаа.

"Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам энэ сарын 6-нд өглөө 9.00 цагт эхлэх бөгөөд энэ наадамд мянга орчим лам нар оролцоно. Түүнээс гадна 350 гаруй уран нугараачид "Уул усны домог” тоглолтоо үзүүлэх ажээ. Наадамд 256 бөх барилдаж, 400 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж, хурдан буянгууд тоосоо өргөх нь ээ.

ДАНШИГ НААДМЫН ҮҮСЭЛ

Даншиг өргөх ёслол нь Монголын шашны тэргүүн Өндөр Гэгээн Занабазар /1635-1722/-ыг залах үеэс эхлэлтэй баяр наадам юм. Анх 1639 онд "Цагаан нуур" хэмээх газар Түшээт хан, Сэцэн хан тэргүүтэй Халхын хаад, ноёд ба энгийн ард олон цугларч, Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жэвзүндамба хутагтын ширээнд өргөмжилж, Шар бөсийн хот өргөн тахиж их баяр наадам үйлджээ. Энэ наадам бол Монголын анхдугаар Богд Жэвзүндамба хутагт, Өндөр гэгээн Занабазартай холбогдон анх үүссэн баяр наадам юм. Монгол түмний шашин номын дээд эзэнд зориулсан их баяр ёслол билээ.

Халхын дөрвөн аймаг ба Эрдэнэ шанзодбын яамны газруудаас хоорондоо даншиг өргөх наадмын талаар харилцсан бичигт "Манай язгуурын багш ламыг анх хутагт болгон өргөмжилсөн тэр цагаас нааш үргэлжлэн хүндэтгэж үүрд тахихын тул халхын дөрвөн аймаг бүгдээр үг санаа нийлж наадам бэлэглэсээр ирсэн нь он удах тутам халхчуудын журамлан явах хууль болов” гэсэн байна. Энэ нь монголчууд хэдийгээр өөрсдийн тусгаар байдлаа алдаж, харийн эрхшээлд байсан хэдий ч даншиг наадам нь монголчуудын уламжлалт төрт ёсны баяр наадмын үүргийг гүйцэтгэж байсны зэрэгцээ Манжаас тусгаар төрт ёстой улс гэдгээ ухамсарласан санаа нуугдаж байжээ.

О.Сайхан

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex