Экс Ерөнхий сайд нартай холбогдох хэрэг хэзээ шийдэгдэх вэ
Төрийн алба хашиж байсан томчуудтай холбогдох эрүү, авлига, албан тушаалын хэрэг яагаад эцэслэн шийдэгдэхгүй байна вэ.
Уг нь илэрдэггүй хэрэг, эзэнгүй хэрэг гэж байдаггүй гэж хуулийнхан өөрсдөө ярьдаг хэрнээ хууль бус үйлдэл гаргасан, хийсэн, улсын өмч хөрөнгөөс хулгайлсан, хумсалсан, завшсан, улсаа худалдсан этгээдүүдэд яагаад хатуухан хариуцлага тооцож чадахгүй байна.
Ерөнхий сайдууд болон Сангийн сайд нарт холбогдох хавтаст хэргүүд хаана явна
Ер нь албан тушаал хашиж байгаад авлига хээл хахуулын хэрэгт шалгуулж байгаад хэрэг нь замхарч, ор үндэсгүй алга болдог. Эсвэл мөрдөн байцаах ажиллагаа явуулж дуусаад дараа нь прокурорын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгодог. Ийм жишиг манай нийгэмд аль хэдийнээ бий болжээ. Экс Ерөнхий сайдууд, Сангийн сайд нарт холбогдох хавтаст хэргүүд хаана явна. Яагаад шийдэгдэхгүй намжив.
Уг нь АТГ-аас Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч эрхэм, ЗГХЭГ-ын дарга асан, Татварын ерөнхий газрын дарга асан гэх мэт улс төрийн хүрээллийн "томчууд”-ыг сүр дуулиантайгаар баривчилсан. Экс ерөнхий сайд нарыг сүр дуулиантай баривчилсаны дараа АТГ-ын удирдлагууд хамтдаа үдийн зоог барьсан. Тэд үүнийгээ хуулиар зөвшөөрч болно гэсэн тайлбарыг хийсэн. Харин олон нийт өндөр албан тушаалтан хэрэгт холбогдсоныхоо дараа хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай хүссэн үедээ уулздаг юм байна гэсэн ойлголттой болсон. Харин АТГ-аас сүр дуулиантай баривчилгаа хийчихээд хэдэн сарын дараа бүгдийг сулласан. Өөрөөр хэлбэл батлан даалтад гарч,бүгд сураг алдарсан гэж хэлж болно. Тэд батлан даалтад гараад хоёр сар бол байгаа. Эдгээр эрхмүүдтэй холбоотой хэрэг хэзээ шийдэгдэх нь тодорхой бус байна. Хэрэг шалгагдаж байгаа нэрээр замхарч алга болох бий.
http://undesten.mn/61120.html
Сэтгэгдэл байхгүй байна.