Уушигны хорт хавдар үүсгэдэг уургуудыг илрүүлжээ

0

Уушигны хорт хавдар үүсгэдэг уургуудыг илрүүлжээ

 

Уушгин дахь хорт хавдрын эсүүдийн өсөлтийг хурдасгадаг 10 төрлийн уургийг  Хятадын эрдэмтэд хүний генийг судалсны үндсэн дээр илрүүлсэн тухай "Синьхуа” агентаг мэдээллээ. 

 
Хятадын ШУА-ийн Амьтан судлалын хүрээлэнгийн судлаачид генийн скринингийн аргыг ашиглан РНК-ийн молекулын био нийлэгжлийн (TF, transcription factors) 1530 хүчин зүйлийг судалсан байна. Өөрөөр хэлбэл ДНК-ээс РНК рүү генийн мэдээллийг зөөвөрлөдөг РНК-ийн нийлэгжилтийн явцыг хянаж буй уургуудыг судалсан байна.   
 
Судалгааны явцад хорт хавдар үүсгэх магадлалтай 10 төрлийн TF уургийг илрүүлжээ. Үүний сацуу, амьсгалын эрхтэнд хавдрын эсүүд өсөх явцыг зогсоодог 11 төрлийн TF уургийг илрүүлжээ.
 
Цааш судлан үзэхэд, аюултай TF уургуудын нэг болох IRX5 нь тамхи татсаны улмаас уушгины хорт хавдраар шаналж буй өвчтөнүүдэд түгээмэл илэрсэн байна. Үүнээс улбаалан эрдэмтэд хулганууд дээр туршилт хийж, IRX5 ялгарах явцыг зохиомлоор саатуулжээ. Уургийг ингэж зохицуулснаар амьтнуудад хорт хавдрын өсөлтийн хурдыг нэлээд сааруулах боломжтой гэдэг нь харагдсан байна. 
 
Уушгины хорт хавдар бол дэлхий дээр хамгийн түгээмэл тархсан үхлийн аюултай өвчнүүдийн нэг юм. Хятад улсад гэхэд жилд 610 мянга гаруй хүн уг өвчнөөр нас барж байна. Эмч нарын ярьснаар, өвчтөнүүдийн 18 хувь нь онош тавьснаас хойш 5-аас дээш жил амьдарч байгаа ажээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex