МИАТ-ын дэд захирал Н.Энхбаатар хөрөнгөө тайлагнаж чадахгүй байна
МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирлаар томилогдоод удаагүй, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад туслах нь байсан Н.Энхбаатарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан долдугаар сарын 23-нд саатуулсан билээ.
Улмаар шүүхээс түүнийг 30 хоног цагдан хорих захирамж гаргасан. Зарим хэвлэлд түүнийг 600 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэмээн бичсэн ч АТГ-ынхан үгүйсгэсэн билээ. Бид Н.Энхбаатартай ойр эх сурвалжуудаас чухам ямар хэрэгт холбогдсоныг тодрууллаа. Тэрбээр МИАТ компанийн дэд захирлаар томигдоод удалгүй "Энканто таун” хотхонд 400 сая төгрөгөөр байр, багагүй үнээр автомашины зогсоол авчээ.
Ингэхдээ төлбөрөө бэлэн мөнгөөр хийсэн аж. Мөн "Таван богд”-оос 2018 оны "Ланд круйзер-200” маркийн автомашин 160 сая төгрөгөөр авсан бөгөөд эдгээр хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй өдий хүрсэн нь АТГ-ынхны хяналт шалгалтын гадуур өнгөрөөгүй юм байна.
Эх сур: unuudur.mn