Малайзын Жохор мужийн султан Монголд айлчилна
Малайзын Жохор мужийн султан Ибрагим Альмархум Султан Искандар Монголд айлчилна.
Тэрбээр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Жохор муж болон Монгол Улс хоорондын харилцааг өргөжүүлэхийн зэрэгцээ харилцан хөрөнгө оруулалт хийх нөхцөл бололцоог эрэлхийлэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сингапурт суугаа Монголын Элчин сайд Төмөрийн Лхагвадоржоор дамжуулан түүнд урилга илгээсэн байна.