Ц.Гарамжавын "Монполимет" ХХК-ийн Заамар дахь алтны уурхайд нэг хүн амиа алджээ
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар юм гагнаад сууж байхад нь экскаваторын шанаганы тросс тасарч дээрээс нь унасан гэнэ. Талийгаачийн ар гэрийнхэн өчигдөр Заамар луу явсан бөгөөд хэргийн газар очиход Төв аймгийн цагдаа, шүүх эмнэлэг, прокурорынхон оччихсон хэнийг ч дотогш нэвтрүүлээгүй байна.
Ослын шалтгааныг үргэлжлүүлэн цагдаагийн байгууллага шалгаж байна.