ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахыг уриаллаа
Чехийн Ерөнхийлөгч Милош Земан өчигдөр Элчин сайдууд болон бусад дипломат төлөөлөгчидтэй уулзах үеэрээ ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахыг уриаллаа гэж "CTK” агентлаг мэдээлсэн байна.
ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ тус улс болон Өрнөдийн орнуудад нөлөөлж байна гэж тэрбээр мэдэгдэв.
Мөн тэрбээр, Кубын эсрэг АНУ-аас авсан хориг арга хэмжээ хэдэн арван жилийн турш хүчин төгөлдөр хэрэгжсэн боловч Кубын одоогийн дэглэмийг өөрчилж чадаагүй бөгөөд хориг арга хэмжээ нь үр дүнгүй зүйл юм гэдгийн тод жишээ болж байна гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ тэрбээр, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнд ЕХ нэгдсэн бөгөөд энэ хориг арга хэмжээ нь буцаад өөрт нь сөрөг үр нөлөөтэй юм. Европын Зөвлөл ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ өргөжүүлж болохгүй гэж мэдэгдээд, Словак, Австри, Унгар, Итали зэрэг орны нэртэй улс төрчид ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг эсэргүүцэж байгааг дурдсан байна.