Өрийн тухай өөдтэй, өөдгүй тоонууд

0

Өрийн тухай өөдтэй, өөдгүй тоонууд

"Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мах таргалдаггүй” гэж хуучцуул ярьдаг. Монгол Улс ардчилалд шилжээд, тэр тусмаа Ардчилсан нам засгийн эрхэнд гарахаар "өртэй хүн өөдлөх” юм шиг өр тавьж ирсний баталгаа нь дараахь тоонууд.

Сангийн яам 2018 оны эхний 7 сарын байдлаар Засгийн газрын дотоод бондын:

  • үндсэн төлбөрт 1,422.9 тэрбум төгрөг,
  • хүүгийн төлбөрт 230.7 тэрбум төгрөг,
  • нийт 1,653.6 тэрбум төгрөгийн төлбөр төлжээ.

Харин гадаад зээл, бондын:

  • үндсэн төлбөрт 787.5 тэрбум төгрөг,
  • хүүгийн төлбөрт 348.7 тэрбум төгрөг,
  • нийт 1,135.04 тэрбум төгрөгийн төлбөр төлсөн байна.

Засгийн газар "Чингис”,”Дим сам” бондуудын томоохон өр, төлбөрийг барагдуулав.

  • 2012 оны 12 дугаар сард 5 жилийн хугацаатай гаргасан 500 сая ам.долларын Чингис бондын үлдэгдэл 127.2 сая ам.доллар,
  • 2015 оны 6 дугаар сард 3 жилийн хугацаатай гаргасан 161.2 сая ам.долларын Дим сам бондын үлдэгдэл 145.9 сая ам.долларын төлбөрүүдийг төлж барагдуулаад байна.

 Ингэж  олон улсын зах зээлд Монголын Засгийн газраас гаргасан бондуудын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулснаар хөрөнгө оруулагчдад таатай мэдээ болж очив.

Засгийн газар,Сангийн яам өр төлж байгаа нь сайхан мэдээ. Гэхдээ их өр тавьсан учраас урт  хугацаанд эдийн засагт дарамт үүсгэсээр байх нь  дараахь хүснэгтээс харагдана.

2022,2023 онуудад төлөгдөх  "Чингис”, "Гэрэгэ” бондын эргэн төлөлтүүдийг анзаараарай. У.Хүрэлсүхийн  Засгийн газар  арилжааны нөхцөлтэй зээл авахыг зогсоосон. Мөн өндөр хүүтэй, богино хугацаатай дотоод бондыг гаргалтыг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс зогсоосон.

 МАН-ын хоёр Засгийн газар солигдохын заагт буюу  2017 оны 10 дугаар сард  "Гэрэгэ” бондыг гаргасан  бөгөөд  "Чингис”, "Дим сам” бондын төлбөрийг төлөх зорилгоор 800.0 сая ам.долларын уг бондыг арилжаалж байв. Өөрөөр хэлбэл, бондын өр бондын өрийг үүсгэжээ.

Өрийн тухай өөдтэй, өөдгүй тоонууд энэ. Өөдтэй нь өр дарж байгаа мэдээ ч өөдгүй нь урт удаан хугацаанд өр төлсөөр байх мэдээ байна.

Г.Гэрэлт

Gereg.mn

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex