УБТЗ-д дахиад ноцтой ослууд гарлаа, хариуцлага хаана байна

1

УБТЗ-д дахиад ноцтой ослууд гарлаа, хариуцлага хаана байна

 

Төмөр замд үнэхээр гай гамшиг, муу муухай бүхэн нүүрлэсэн бололтой. Энэ салбараас осол аваар, үхэл салахаа байлаа гэж олон нийт ярьж байгаа нь үнэний ортой. Он гарсаар гарч байгаа тав дахь осол аж.

Өнгөрсөн амралтын өдөр бас дахиад осол гарчээ. Тодруулбал, энэ сарын 15-нд Агуйт-Мааньт хоорондын замд 003 илчит тэргэнд гал гарч шатжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх илчит тэргийг дахин ашиглах боломжгүй болсон бөгөөд тухайн үед гарсан галыг УБТЗ-ынхан өөрийн хүчээр унтрааж дийлэхгүй байсан учраас Улаанбаатар хот, Багахангай дүүргүүдээс гал унтраах ангийг нэмэлт хүчээр дуудаж галыг бүрэн унтраажээ.

Дээрх гал түймрийн аваар намжаагүй байхад дахиад нэг ноцтой осол болж галт тэрэг ачааны автомашинтай мөргөлдсөн байна.

Тодруулбал, энэ сарын 18-19-нд шилжих шөнө 02:00 цагийн орчим 2653-р галт тэрэг 596-р гарам дээр 32-66 УНЗ улсын дугаартай "KHINO” маркийн ачаатай шаланзтай мөргөлджээ.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх ачааны машин нь галт тэрэний хөдөлгөөнөөс өрсөж нэвтрэх гэж хурдаа нэмсэн нь уг осол гарах шалтгаан болсон аж.

Энэ мэтээр "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс том бага, осол аваар салахгүй байна.

Хэдхэн хоногийн өмнө Замын-Үүд өртөөнд төмөр замын ажилтан галт тэргэнд дайруулж нас барсан бол, мөн нэг зүтгүүрийн А сектор бүхэлдээ шатсан юм.

Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сарын дунд 10 хоногт хүчтэй аадар борооны улмаас зорчигчийн галт тэрэг унаж осолдож олон хүн бэртэж гэмтэж эрүүл мэндээрээ хохирсон. Мөн тэрний өмнө Дархан-1 өртөөнд ОУ-ын галт тэрэг мөн осолдсон байдаг. Энэ ослын шалтгаан нь дэр мод муудаж өмхөрсөн хэмээн тайлбарлаж өөрсдийгөө өмөөрч хариуцлагаас бултсан.

Монгол Улсын Засгийн газар болон Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг 2018 оныг "Сахилга хариуцлагын жил” болгосон. Гэтэл олон улсын транзит тээвэр, ачаа тээвэр, аялал жуулчлал, зам тээврийн салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг УБТЗ-д хүний амь нас эрсэдсэн, техник хэрэгсэл нь шатсан энэ мэт олон хэрэг гарч байхад тус байгууллагын удирдлагууд "байгалиас шалтгаалсан осол аваарт би хариуцлага хүлээх хүн биш” хэмээн томорч, таг чиг сууж байна. Үнэндээ бол энэ салбарт хариуцлагагүй зуд нүүрлэжээ гэж хэлж болно.

Энэ байгууллагатай холбоотой бүх төрлийн осол гэмтэл, том жижиг асуудалд хариуцлага хүлээх ёстой хүн бол дарга Д.Жигжиднямаа юм. Ийм олон ноцтой осол аваар гараад байхад хариуцлага хүлээлгэх ёстой байтал толгойг нь илж, тоохгүй тоомжиргүй өнгөрүүлээд байж болдог юмуу.

Удаа дараа гарч байгаа ноцтой осол аваарыг мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж байгаа хариуцлагагүй дарга Д.Жигжиднямаад хатуу хариуцлага тооцохыг олон нийт шаардаж эхэллээ.

О.Сайхан

URL: http://www.fact.mn/361326.html 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

энэ гомо мөнхөө гэдэг чин ямар есөн шид нь бүрдсэн өвгөн бэ одоо 50 хол гарчихсан хүн гэж байна шүү дээ шар хадны эмнэлгийхэн энэ өвчтөнөө авбал таархийн

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex