УБТЗ-ын удирдлагууд ослоор 5 хүн амиа алдсаныг нууж байна
Хяналт хамгийн муу газар бол Улаанбаатар төмөр зам. Энд тэнд вагонд мөргөлдлөө, хүн дайрлаа гээд осол аваар байнга сонсогдох боллоо. Учир нь ажлаа мэдэхгүй шахааны хүмүүс тус байгууллагын удирдаж байгаагийн илрэл. Арван хэдхэн хоногийн дотор таван хүний эрдэнэт амийг авч одлоо. Гэтэл сэрэмжүүлэх ч гаргаагүй, ямар ажил хийхгүй өдий хүрч байна. Тэр ч бүү хэл таван хүн амиа алдчихаад байхад удирлагууд өнөөдри йг хүртэл нууж байна.
Эхний осол 2016 оны арванхоёрдугаар сарын 29-ний 08:45 цагт Шивээ-Овоогийн өртөөнд гарчээ. Тус өртөөний галт тэрэгний туслах найруулагч вагонд зүтгүүр залгах үер дунд нь хавчуулагдаж нас барсан байна. Талийгаач 20 гаруйхан настай энэ байгууллагаас ажил амьдралын гараа эхлүүлж яваазалуу байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм сахиагүйгээс болж 20 гаруйхан настай залуу ослоор амиа алдчихаад байхад УБТЗ-ын удирдлагууд шинэ жилээ тэмдэглэж хундага тулгаад сууж байсан. Ослын дараа ямар ч арга хэмжээ аваагүйгээс болж яг ийм хэрэг долоо хоногийн дараа буюу энэ сарын 5-нд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарч дахин нэг хүний амь нас эрсэджээ.
Үүнээс хоёр хоногийн дараа буюу 7-ны өдөр Толгойт өртөөний зам дээр хоёр оюутан охин дайруулж газар дээрээ нас барсан байна. Амиа алдсан хоёр охин чихэвч зүүчихсэн явсан учраас дуут дохиог сонсолгүй төмөр замын гармаар гарч яваад дайруулсан гэсэн мэдээлэл л одоогоор тодорхой байгаа юм. Төмөр замын аюулгүй ажиллагааг осол гарахаас өмнө буюу урьдчилан сэргийлэх үүднээс байнга хангаж байх ёстой төмөр замынхан арав хүрэхгүй хоногийн хугацаанд гурван ч осол гарч, дөрвөн хүний амь үрэгдээд байхад ямар нэгэн дорвитой арга хэмжээ аваагүй төдийгүй нийт ажиллагсдад мэдэгдэлгүй нууцалсан байна. Үүний улмаас ердөө нэг хоногийн дараа дараагийн осол 2017.01.08-ны өдөр Амгалан өртөө -Улаанбаатар хот хоорондын замын 407 км-т 15 настай охин галт тэргэнд шүргүүлсэн бөгөөд биеийн байдал маш хүнд байгаа аж.
Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр, хамгийн сүүлд өчигдөр буюу 2017.01.09-ны өдрийн 13:30 цагийн орчимд УБТЗ-ын Толгойт өртөөн дахь Зам засварын машинт станц "ПДМС”-ийн сэлгээний зам дээр вагон найруулагч хоёр суудлын вагоныг холбох үеэр завсарт нь хавчуулагдан нас баржээ. Талийгаач 52 настай байсан бөгөөд олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн байсан гэнэ. Ийнхүү арван хоногийн дотор таван хүний амь нас аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас сүйдсэн байтал энэ талаар арга хэмжээ авч, хөдөлмөр аюулгүй ажиллагааны хяналтаа сайжруулж, иргэдэд сэрэмжлүүлэх нь байтугай мэдээллийг нууцалж байна. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн боловч албан тушаалтнууд нь өөрсдөөсөө зайлуулж, аргацаасан байдлаар хандсан юм. Оны өмнөхөн даргын албан тушаалын хэрүүлийг улс дамнуулан хийж байсан УБТЗ-ын түүхэнд ийм ойрхон хугацаанд олон хүн амиа алдсан осол гарч байгаагүй ажээ.
Эх сурвалж:tonshuul.mn
Ц.Анударь
Сэтгэгдэл байхгүй байна.