АНУ Украинд 2 эргүүлийн хөнгөн хөлөг онгоц шилжүүлэн өгнө
АНУ-ын эргийн хамгаалалтын албаны ашиглахаа больсон "Айленд” ангиллын 2 эргүүлийн хөнгөн хөлөг онгоцооУкраины Тэнгисийн цэргийн хүчиндөгөхөөр болжээ.
Drummond (WPB-1323)болонCushing (WPB-1321)хөлөг онгоцуудыг Украины талд дамжуулан өгөх ёслол энэ сарын 27-нд Балтиморт болох бөгөөд уг ёслолын ажиллагаанд Украины Ерөнхийлөгч Петр Порошенко оролцох аж.
АНУ-ын эргийн хамгаалалтын алба 1985-1992 онуудад"Айленд" ангиллын49 эргүүлийн хөлөг онгоц авч байжээ. "Drummond”болон "Cushing” завь 1988 онд баригдаж байсан аж. Өмнө нь ийм хөлөг онгоцуудыг Гүрж болон Коста-Рика улсуудад шилжүүлэн өгч байжээ.
Хар тэнгисийн сав газар дахь нөөц боломжуудыг бэхжүүлэх зорилгоор Украины эрх баригчид Америкийн хөнгөн хөлөг онгоцнуудаас авах хүсэлтэй байна гэж АНУ-аас Украинд суугаа элчин сайд Валерий Чалый өнгөрсөн 8 дугаар сард мэдэгдэж байсан аж.