Тайванийн хоолойг туулах цэргийн хөлөг онгоц илгээх бодолтой байна
АНУ-ын засаг захиргаа Тайванийн хоолойг туулах цэргийн хөлөг онгоцоо илгээх боломжийг авч хэлэлцэж байгаа ба энэ нь АНУ болон Хятадын эрх баригчид худалдааны асуудлаар сөргөлдөж буй хурцадмал нөхцөлд Бээжингийн зүгээс ширүүн хариу үйлдэл гаргахад хүргэж болзошгүй юм гэж Ройтерс агентлаг даваа гарагт Америкийн засаг захиргааны эх сурвалжийг иш татан мэдээлэв.
Тус агентлагийн мэдээнд тэмдэглэснээр, Америкийн засаг захиргааны ийм алхам нь Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудын орчимд Хятад улс цэргийн сургуулилтууд явуулж байгаагийн хариу болох магадлалтай юм. Хятадын цэргийн сургуулилтыг АНУ болон Ази-Номхон далайн бүс нутгийн хэд хэдэн орон эсэргүүцдэг билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Трампын засаг захиргаа Тайванийн хоолой руу нисэх онгоц тээгч хөлөг онгоц илгээх юм уу цэргийн арай бага оврын хөлөг онгоцуудыг хоолойгоор үе үе явуулах зэрэг хувилбарыг хэлэлэцэж байгаа аж.
"Хамгийн сүүлд Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоц Тайванийн хоолойгоор 2007 онд бага Жорж Бушийн засаг захиргааны үед явж өнгөрч байсан бол АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний байлдааны хөлөг онгоц 2017 онд явж өнгөрч байв” гэж Ройтерс агентлагийн мэдээнд дурджээ.