Хувийн эмнэлэг бараадах уу, хувь тавилантайгаа эвлэрэх үү

0

Хувийн эмнэлэг бараадах уу, хувь тавилантайгаа эвлэрэх үү

Үе үеийн УИХ, Засгийн газар хэдэн арван төсөл, хөтөлбөр баталж, өчнөөн тэрбум төгрөг төсөвлөдөг. Гэвч хэрхэн хэрэгжүүлсэн, ямар үр дүнтэй байсан талаар тайлагнасан нь бараг үгүй. Тухайлбал, энэ удаагийн УИХ, Засгийн газар "Хавдрын эсрэг үндэсний аян”, "Элэг бүтэн Монгол”, "Хөх, умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх”, "Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх” зэрэг хөтөлбөр баталсан.

Зөвхөн "Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэгт 10.2, элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 4.9, С вирусийн эмчилгээний эмийн хөнгөлөлтөд 18.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эдгээр нь үнэхээр үр дүнтэй хэрэгжсэн бол өнөөдөр Монголд хавдартай хүн цөөрөх байсан биз.

Гэвч эсрэгээрээ 2017 онд хорт хавдрын 6073 шинэ тохиолдол илэрчээ. Оношлуулсан үе шатыг судлахад 78 хувь нь хожуу буюу 3-4 дэх шатандаа илэрчээ. Тэдний 60 хувь буюу 4004 нь оношлогдсоноосоо хойш нэг жилээс хэтрэлгүй нас барсан аж. "Иргэдийн л буруу. Хайнга, эрүүл мэнддээ анхаарахгүй, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдахгүй байна” гэж шүүмжлэх хүн олон.

Гэвч урагшгүй ноёд, ухаангүй албатаас болоод иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломж хязгаарлагдмал байна. Бодит жишээгээр тайлбарлахыг оролдъё. Хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын тулд хотын иргэд өрхийн, орон нутгийнхан сум, аймгийнхаа эмнэлгээс А13 гэдэг маягт авчрах ёстой гэнэ. Өрхийн эмнэлгээс "үнэт эрдэнэ” болсон дээрх маягтыг авах гэж нэлээд "хөөрхөн” ажил болно. Дүүргийнхээ эмнэлэгт очоод дүн бүртгэлийн эмчээс ямар нэгэн "код” авч, тамга даруулна.

Манай өрхийн эмнэлэг дүүргийнхээс нэлээд зайтай, түгжрэлтэй замд ойролцоогоор нэг цаг явж хүрдэг. Өрхийн эмч "Маягт дээрээ дүүргийн эмнэлгийн даргаар тамга даруулахад л болно” гэж их амархан юм шиг хэлсэн ч дарга нь тамга дарж өгөх нь бүү хэл, өрхийн эмчид арга хэмжээ авна хэмээн дүрэмдээд явчихлаа. Учир нь журмын дагуу дүүргийнхээ хавдрын эмчид эхлээд үзүүлэх ёстой гэнэ. Мэдээж, намайг ийнхүү будилж явах хооронд ажлын цаг дууссан.

Дараагийн өдөр нь дүүргийн хавдрын эмчтэй уулзаад учраа хэлтэл "Та ямар хавдартай юм бэ” гэж гурав дөрвөн удаа уцаарлангуй асууж, би ч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах тухайгаа цуцалтгүй тайлбарласны хүчинд арай гэж ойлголцов. Уг нь "Монгол Улсын иргэн 35-аас дээш настай эмэгтэй, 40-өөс дээш насны эрэгтэй жилд нэг удаа хавдар эрт илрүүлэх үзлэгт заавал хамрагдах ёстой” гэж ухуулсан зурагт хуудас эмчийн өрөөний гадна, дотно талд өлгөөтэй байгааг уншиж ч амжив.

Арай гэж ойлголцсоны эцэст эмч дотор эрхтнүүдээ ЭХО-д харуулах, уушгины зураг авхуулах, ходоод дурандуулах, цус, шээсний ерөнхий, биохимийн шинжилгээ өгөх ёстой, түүний дараа ирэхийг санууллаа. Эдгээр шинжилгээг хэзээ, хаана өгөхийг асуутал золтой ухаан алдчихсангүй.

Хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах гэж байгаа бол та ч бас сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай. Учир нь тэдгээр шинжилгээг өгөхийн тулд танд нэлээд хэдэн өдөр шаардагдахаас гадна бөөн явдал чирэгдэл, ажил болно, багагүй мөнгө ч хэрэгтэй. Тухайлбал, дүүргийн эмнэлэгт ходоод дурандах тоног төхөөрөмж байхгүй учир заавал хувийн эмнэлэгт хандах ёстой. Бусдыг нь дүүргийнхээ эмнэлэгт үнэ төлбөргүй хийлгэе гэтэл шинжилгээ өгөх дугаарыг харьяа өрхийн эмнэлгээсээ авах дүрэм журамтай гэнэ. Үүнийг та мэдэх үү, итгэх үү? Би энэ дүүргийн төддүгээр хорооны иргэн гэж иргэний үнэмлэхээ үзүүлээд ч тусыг эс олов. Нэгэнт дүрэм журам нь тийм бол яалтай билээ.

Өрхийн эмнэлэг явахаар урамгүйхэн гарч унаандаа суугаад, түгжрэл дунд түмэн бодлын мананд умбав. Өрхийн эмнэлэгт очоод учраа хэлтэл "Ажлын цаг дууссан, программ ажиллахгүй. Та ирэх даваа гарагт ир. Өглөө эрт хүн олон байдаг тул үдээс хойш ир” гэж эелдэг гэгч нь зөвлөлөө. Дугаар хэр байгааг лавлахад багадаа гурав хоног, цаашлаад бүр 20 гаруй хоногийн дараа л шинжилгээ өгөх боломжтойг дуулгав. Төр бодлогоор иргэдээ өндөр үнэтэй хувийн эмнэлгүүдэд "шахдаг” юм болов уу гэсэн бодол тээсээр буцлаа.

Та иймэрхүү байдлаар өрх, дүүргийн эмнэлгийн хооронд, нэг эмчийн өрөөнөөс нөгөөгийнх рүү явсны эцэст нэг сар орчмын дараа арай гэж А1З маягтыг бөглүүлж, дарга, цэргээр нь гарын үсэг зуруулж, тамга даруулаад авчихвал Монголдоо ганц Хавдар судлалын үндэсний төвд очиж шинжилгээ өгөх боломжтой. Гэхдээ асуудал тэнд очоод ч үргэлжилнэ. Цахим нэртэй боловч заавал биеэр очиж бүртгэлээс нь дугаар авна. Тэр нь хэд хоногийн дараах "сугалаа” болохыг хэн ч таашгүй. Бас сайн дураараа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах бол төлбөртэй гэсэн шүү. Таны хэд хоногийн нөр их хөдөлмөр, цаг зав зарцуулж авсан А13 маягтыг харж байж төлбөр авах, эсэхээ шийддэг гэнэ лээ.

"Монголчууд хэнэггүй учраас хавдар эрт илрүүлэх үзлэгт хамрагдахгүй байна. Эрт оношлуулчихвал дор нь эмчилнэ” гэж цээжээ дэлдэгсэд, эрхэм Эрүүл мэндийн сайд аа. Ийм олон шат дамжлага, хэрэгтэй, хэрэггүй цаас, дүрэм журам, гарын үсэг цуглуулахаас залхаад иргэд үзлэгт хамрагдаж чадахгүй байгаа юм биш үү. Боломжтой нь хувийн эмнэлэгт, боломжгүй нь хувь тавиландаа найдаад л явж байна. Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт, ходоодны хорт хавдраар Азийн бүсийн орнуудаа тэргүүлж буйг сануулах нь илүүц биз.

Гадаадын олон оронд 45-аас дээш насны иргэдээ жилд нэг удаа албан журмын дагуу эрүүл мэндийн иж бүрэн оношилгоонд хамруулдаг. Манайд яагаад ийм жишиг тогтоож болохгүй гэж. Иж бүрэн шинжилгээгээ байг гэхэд хавдрын үзлэгт хамруулж болохгүй юу. Үүнд нэг их хөрөнгө мөнгө шаардагдахгүй, харин сэтгэл л дутагдаж байна.

Дашрамд дурдахад, дээрх олон шат дамжлага, цаг хугацаа үрсэн шинжилгээг хувийн эмнэлэгт 30 минутад багтааж аваад, хоёр хоногийн дараа хариуг нь бүрэн гаргасан шүү. Тэр ч бүү хэл, хүсвэл эмнэлэгт дахин очихгүй, цахимаар хариугаа авч болох юм билээ.


Б.Баярмагнай

http://unuudur.mn/article/108963


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex