Матрын булан: “Хусам”-аа чамлагч П.Ганхүү
Дандаа өрөм идээд сурчихсан хүн хусам гэхээр нь дотор нь муухай оргидог юм байлгүй. Хусамдаа дургүй хүн өглөө эрт босч тогоо өнгийх шаардлагагүй. Орчин үед төрийн албыг бялуу хүртээх гээд нэрлэдэг болсон. Сонгуульд ялсан нам төрийн албанд томилох бялуугаа хуваарилна. Яг нөгөө 60 тэрбумын схем шиг. "Хуваарилалт нь шог байна” гээд "хусам”-аа чамлаад зарим дарга нар ажлаа хийдэггүй. Тэдний нэг нь "Эрдэнэс монгол”нэгдэлийн захирал П.Ганхүү. Тус байгууллагынхан эцэггүй хүүхэд шиг өдрийг өнгөрөөж төрийн ажил зогсонги байдалд оржээ. Туслах нь нүүрээ будаж, хурган дарга нар "босс”-оо хэзээ ажилдаа ирэхийг нь хүлээдэг дүр зурагтай болсон байна.
П.Ганхүү дарга өмнөх Засгийн газарт Эрчим хүчний сайд хийж байв. Нэг үгээр хэлбэл өрөм идэж байв. Сайдын суудлаас буусан ч МАН түүнд "Эрдэнэс монгол” нэгдэл гэж маш том байгууллагын захирлын ажлыг "Өрөм” болгож өгсөн. "Эрдэнэс монгол” бол монголчуудыг тэжээх, улс орныг хөгжүүлэх маш том үүрэг хариуцлага хүлээсэн төрийн өмчид компани. 2017 онд л гэхэд 300-аад тэрбум төгрөгийн татвар улсад төвлөрүүлж, 481 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан газар шүү дээ.П.Ганхүү захирлын хувьд энэ бол "хусам” гэж ойлгогдож байх шиг. Төрийн албыг "Хусамын хуваарилалт” хэмээн ажлаа хийхгүй байгаа П.Ганхүү дарга ямар хариуцлага тооцох вэ, У.Хүрэлсүх сайд аа. "Хусам”-аа чамлаад байгаа хүнийг хөөж явуулаад оронд ажил хийдэг хүн энэ байгууллагад өгөхгүй бол энэ байгууллага сэхээнд орсны дараа та мянга "гоё” юм яриад хэрэггүй биз. Хариуцсан сайд, дарга нар нь толгойг илээд өнгөрдөг бол Монголын төр энэ хүнд хариуцлага хүлээлгэх чадамжтай байгаа гэж найдахаас өөр замгүй.
Сэтгэгдэл байхгүй байна.