Гал түймрийн улмаас олон хүн амиа алджээ
Японы зүүн хойд нутгийн Мияги мужийн нийслэл Сэндай хот дахь хоёр давхар модон байшинд гал түймэр гарсны улмаас зургаан хүн харамсалтайгаар амиа алдсан байна.
Цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, гал түймэр орон нутгийн цагаар пүрэв гарагийн шөнийн 2 цагийн орчимд гарсан бөгөөд гал сөнөөх 17 машин ажилласны дүнд хэдэн цагийн дараа түймрийг бүрэн унтраасан аж.
Сэндай хотын өмнөд хэсэг дэх орон сууцны хороололд оршдог уг байшингийн оршин суугчидтай цагдаагийн газрынхан холбоо тогтоож чадаагүй бөгөөд уг байшинд Ёшио Ханма гэдэг эрэгтэй эхнэр, охид болон зээ нарын хамтаар амьдардаг байсан байна.
"Гал түймрийн шалтгааныг олж тогтоохоор цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна" гэж "Kyodo" агентлагийн мэдээнд тэмдэглэжээ.