"Хоёр талын хуваарийг бидэнд өгөх үед уулзалтыг товлоно. Талууд урьдын адил харилцаа холбоотой байгаа” гэж Науэрт хэлсэн байна.
Түүний хэлснээр, Сингапурт зургадугаар сард болсон дээд хэмжээний уулзалтаар хүрсэн тохиролцоог бүрэн хэрэгжүүлэх АНУ-ын эрх баригчдын төлөвлөгөө урьдын адил хэвээр байгаа аж. Уг уулзалтаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хүлээсэн билээ.
Майк Помпео болон БНАСАУ-ын асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгч Стивен Бан Умард Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдсэн фронтын газрын дарга Ким Ён Чольтой 11 дүгээр сарын 8-нд Нью-Йорк хотод уулзана гэж урьд нь мэдээлж байв.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
1 сэтгэгдэл