М.Помпео Умард Солонгосын удирдагчтай уулзана
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай энэ сарын 7-нд Пхеньянд уулзана гэж Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
М.Помпео энэ сарын 6-наас 8-ны хооронд Япон, Умард Солонгос, Өмнөд Солонгос, Хятад улсуудар айлчлах аж. Токио хотод тэрбээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон гадаад хэргийн сайд Таро Коно нартай уулзах бол Сөүл хотод тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон тус улсын гадаад хэргийн сайд Кан Гён Хва нартай яриа хэлэлцээ хийх юм байна. Энэ сарын 8-нд М.Помпео Хятадын гадаад хэргийн сайд Ван Итай уулзаж, бүс нутгийн хийгээд дэлхий дахины хоёр талт асуудлуудыг хэлэлцэх аж. Харин Умард Солонгост айлчилж байгаа түүний зорилго нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь уулзалтад бэлтгэх асуудлыг хэлэлцэх юм.
Сэтгэгдэл байхгүй байна.