АНУ, Умард Солонгос хоорондын яриа хэлэлцээг Мүн Жэ Ин зуучилна
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Умард Солонгост айлчилж, тус улсын удирдагч Ким Жөн Унтай уулзах үеэрээ АНУ болон Умард Солонгос хоорондын яриа хэлэлцээг зохион байгуулах гүүр нь болох зорилготой байна гэж БНСУ-ын албаны хүн мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт мэдэгдэл хийхдээ "Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Умард Солонгост хийх айлчлалыг цуцалсан" гэж мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах үйл ажиллагаа болон тус улстай хийх яриа хэлэлцээ зогсонги байдалд орж болзошгүй байгаа юм.
Дональд Трамп Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Умард Солонгост хийх айлчлалыг цуцалсантай холбоотойгоор БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Пхеньянд хийх айлчлалд өөрчлөлт орсон эсэх талаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан Чонг Ва Дэгээс тодруулахад тэрбээр, "Ерөнхийлөгч Мүн Жэ Иний айлчлал товлосон ёсоор болно" гэж мэдэгдээд, Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээг эрчимжүүлэхэд түүний оролцоо маш чухал юм гэдгийг онцолсон байна.
Мүн Жэ Ин ирэх сард Умард Солонгост айлчилж, Ким Жөн Унтай гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаа хийхээр товлоод байгаа билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.